m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.01 11:07
33
Найм дахь удаагийн "Азийн ХаХа " фестиваль Үжинбү хотод болно

БНСУ-д 2007 оноос хойш жил бүр уламжлал болгон зохиогддог "Азийн ХаХа "  фестиваль нь тус улсад оршин суудаг гадаад иргэдийн дунд олон орны үндэстний соёл урлагийг танин мэдүүлэх зорилгоор найм дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. 
Фестивальд урлагийн тоглолт, үндэсний хувцасны шоу үзүүлбэр, солонгос хоолыг өөрийн үндэсний хэв маягт оруулан хийх болон урлаг уран сайхны үзүүлбэрүүдээр өрсөлддөг аж. Монгол улс энэхүү тэмцээнд нэг удаа нэгдүгээр байр, хоёр удаа хоёрдугаар байрыг эзэлж байжээ.