m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 09:07
42
БНСУ-д туршлага судлах багш нар батлагмжаа гардаж авлаа

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Боловсролын яамтай хамтран  багш солилцооны хөтөлбөрийг 2012 оноос хэрэгжүүлж өнгөрсөн хугацаанд нийт 180 багш хөтөлбөрт хамрагдаад байгаа юм байна. Энэ жил манай улсаас 25 багш хөтөлбөрт хамрагдах бөгөөд өнгөрсөн баасан гаригт  батламжаа гардан авлаа. Тодруулбал Ховд, Архангай, Булган, Говь-Сүмбэр, Дундговь, Завхан, Орхон, Төв, Увс аймгаас арав багш, Улаанбаатар хотоос 15 багш оролцохоор болжээ. Манай багш нар БНСУ-ын ерөнхий боловсролын дунд сургуулиудад гурван сар ажиллах хугацаандаа сурган хүмүүжүүлэх арга туршлагаа солонгос багш нартай солилцохын зэрэгцээ БНСУ-ын соёл, хөгжил дэвшилтэй танилцах аж.

Н.Байгаль