m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 09:09
173
Амралтын өдөр бүр унадаг дугуйтай тогтмол аялал болно

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Унадаг дугуйтай тогтмол аялал”-ын нээлт өнгөрсөн амралтын өдөр болов. Монголын Залуучуудын холбоо  “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн санаачилгаар Монголын Залуучуудын аялал жуулчлалын корпораци, Залуу дугуйчин клуб, “Каннондэйл”, Аттила” дугуйн дэлгүүр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг байгууллагууд хамтарч дээрх аялалыг зохион байгуулсан байна. Энэхүү аялал нь “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжих, хотын иргэдийг дугуйгаар аялах боломжыг бүрдүүлэх, амралтын өдрийг спиртлэг бус спортлог өнгөрүүлэх, аялагчдын тоог нэмэгдүүлэх зорилготой юм. Аялал Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Маршалын гүүр-Их тэнгэрийн ам-Хадны сүг зураг гэсэн маршрутаар нийт 18 км замаар зургаан цаг аялсан бөгөөд нийт 60 гаруй залуус оролцсон байна. Унадаг дугуйн аяллыг хоёр жилийн турш зохион байгуулж буй “Залуу дугуйчин клуб” аяллыг зохион байгуулалтыг хийсэн байна. Энэхүү аялалд оролцогчдод зориулж хээрийн цай, хөгжөөнт тоглоом, өглөөний гимнастик, флашмобыг хийсэн нь аялагчидын сэтгэлийг хамгийн их хөдөлгөж, бусад дугуйн аялалаас их онцлогтой болсон гэдгийг аялагчид дурьджээ.

Аяллын хөтөлбөрийн дараа оролцогчид буудалсан газрынхаа хогийг цэвэрлэсэн байна. Цаашид уг аялалыг тогтмол явуулахаар болжээ. Унадаг дугуйтай аялалд оролцох хүсэлтэй хүмүүс бямба, ням гаригт Монголын Залуучуудын холбооны төв байранд 10.00 цагт ирээд нэгдэж болно. Хэрвээ та унадаг дугуйгүй бол 15.000 төгрөгний төлбөртэй /Аяллын дугуй, Хээрийн цай, Хөгжөөнт тоглоом, Өглөөний дасгал, өдрийн аяллын даатгал/, дугуйтай бол ямарваа нэгэн хураамж авахгүйгээр хамтдаа аялах боломжтой гэнэ.