m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 09:23
68
Эзэгтэй таны гал тогоонд Тахианы ороомог

Орц:

  • Тахианы гуя
  • Майонез
  • Чанасан лууван
  • Ногоон огурцы
  • Өнгө өнгийн чинжүү
  • Хар перец
  • Базилик
  • Сармис
  • Давс

Хийх арга:

Тахианы гуянаас аль болох томыг сонгоод гаднах арьсыг нь гэмтээлгүй шулж, гялгар уут дээр нь тавиад 5 кг-р савласан будааны уут тавиж байгаад давтвал зүгээр байдаг мах давтагчаар давтаж, том хавигай болгоно. Үүнийгээ өөрийн дуртай амтлагчаар амтлан, энэ удаад давс, хар перец базилик сармисаар амталсан майонез жигд тарааж өгнө.

Дотор нь хийж ороох ногоогоо чанасан лууван, ногоон огурцы, өнгө өнгийн чинжүү гэх мэт өөрийн дуртай ногоо нарийн урт хэрчиж орооно.