m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 09:28
60
БНХАУ-ын нүүрсний уурхайд дэлбэрэлт гарсаны улмаас 13 хүн амиа алджээ

БНХАУ  баруун өмнөд хэсэгт байрлах Юньнань мужийн “Хунтутянь”нүүрсний уурхайд өчигдөр орой дэлбэрэлт гарсан талаар Синьхуа агентлагмэдээллээ.Уурхай дахь хийндэлбэрэлтийн үед 56 хүн ажиллаж байсан байна. Дэлбэрэлтийн дараа аврагчид 42 уурхайчныг уурхайн гүнээс гаргаж чадсан ба газарт булагдсан 13 уурхайчны цогцсыг олоод байгаа бөгөөд үлдсэн нэг уурхайчныг эрэн хайх ажил үргэлжилж байна.

БНХАУ-ын уурхайн ажил дэлхийд хамгийн хүнд нөхцөлтэйд тооцогддог бөгөөд жилд мянган хүн амиа алддаг статистик судалгаа гарсан.