m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.02 04:31
388
Тэнүүлч Чарли ба Чарли Чаплин

Чарльз Спенсер Чаплин 1889 оны дөрөвдүгээр сарын 16-нд Английн Лондон хотноо Америкийн алдарт жүжигчин,  зохиолч, кино найруулагч, хөгжмийн зохиолч төрж байжээ. Алдарт жүжигчин анх тайзнаа өвдсөн ээжийгээ мюзикльд орлохоор гарч байсан байна. Энэ үед тэрбээр таван настай байсан аж. 1898 онд Чаплин бүжгийн хамтлагийн гишүүн болсон юм. Энэ үеэс эхлэн тэрбээр Цорго бүжгийн шилдэг бүжигчин болсон байна. Дараачийн жилүүдэд тэрбээр театрт ажиллаж, шоунд оролцох болсон байна. 

1912 онд тэрбээр багийн хамтаар АНУ-ыг зорьж, тэндээ үлдэхээр шийдсэн байна. Удалгүй тэрбээр анхны  кино студтэй гэрээ байгуулсан байна. Түүний цалин долоо хоногийн 150 ам.доллар байсан байна. 

 

 

3 настай Чаплин

 

9 настай Чаплин 

 

25 настай Чаплин

 

Чарли Чаплин дэлхийн кино урлагийн хамгийн алдартай дүрүүдийн нэг болох тэнүүлчин Чарлиг бүтээсэн юм. 

 

 

Тэнүүлчин Чарли XX зууны урлагийн салбар дахь хамгийн эрэлттэй дүрүүдийн нэг болсон юм. 

 

 

Чарли Чаплин 1917 он 

 

Чаплин өөрийн тоглосон ихэнх бүтээлүүдийнхээ найруулагч, зохиолч, продюсер, хөгжмийн зохиолчоор ажилладаг байжээ. 

 

Чарли Чаплин "Нарны эсрэг тал" богино хэмжээний киноны зураг авалтын үеэр, 1919 он  

 

Чарли Чаплины найруулсан анхны бүрэн хэмжээний бүтээл нь "Хүүхэд" нэртэй дэлгэцийн бүтээл юм. 

 

Чарли Чаплин болон Жеки Куган нар "Хүүхэд" киноны үеэр, 1919 он

 

Бүтээлүүддээ Чаплин алиа, хошин үзэгдлүүдийг идэвхтэй ашигладаг байсан юм. 1920 оноос эхлэн түүний бүтээлүүдэд нийгмийн тусгал ажиглагдаж эхэлсэн юм. 

 

Чарли Чаплин "Алтны солиорол" кино, 1925 он 

 

Түүний "Цирк" кино нь "Оскар"-ын наадамд шилдэг эрэгтэй жүжигчин номинацад дэвшигдэж байсан юм. Америкийн кино академиас түүнийг тусгай шагналаар шагнаж байсан юм. 

 

Чарли Чаплин болон Мирна Кеннеди нар "Цирк" киноны зураг авалтын үеэр, 1927 он  

 

Америкийн кино институт түүний "Их хотын гэрэл" бүтээлийг Дэлхийн шилдэг утга уянгын кино жагсаалтын нэгдүгээр байранд оруулж байжээ. 

 

 

Чарли Чаплин "Их хотын гэрэл" кинонд, 1931 он  

 

Чаплин Лондонгийн төмөр замын гарамд шүтэн бишрэгчдийнхээ дунд, 1931 он  

 

1936 онд Чаплин  "Шинэ эрин" инээдмийн бүтээл бүтээсэн юм. Тус бүтээлд тэнүүлчин Чарлигийн талаар өгүүлэх ба киноны өрнөл нь хөгжмийн аянд өрнөдөг юм. Тус киноны бүхий л хэсэгт гол дүрийн баатар тэнүүлч Чарли юм ярьдаггүй бөгөөд тус санааг Чаплин өөрөө дэвшүүлсэн байдаг байна.  

 

Чарли Чаплин "Шинэ эрин", 1936 он

 

Жүжигчин Полетт Годдар "Шинэ эрин" болон "Агуу дарангуйлагч" кинонуудын гол дүрд тоглосон юм. 1936 онд Годдар болон Чаплин нар нууцаар гэрлэсэн байдаг. Харин 1940 онд тэд салсан юм.  

 

Чарли Чаплин болон Полетт Годдар нар, 1936 он 

 

Чаплины анхны дуутай кино антифашистын тухай "Агуу дарангуйлагч" бүтээл юм.  

 

Чарли Чаплин "Агуу дарангуйлагч", 1940 он 

 

Чарли Чаплин солгой байсан ба хийл хөгжмийг ч солгой гараараа тоглодог байсан гэнэ.  

 

Чарли Чаплин хийл хөгжим тоглож буй нь, 1943 он 

 

 Чарли Чаплин, Клер Блум нар "Гэрэлтүүлэг" киноны үеэр, 1952 он  

 

Чаплин болон Сальвадор Дали нар Ромд, 1954 он  

 

Уна О`Нил бол Чарли Чаплины дөрөвдөх эхнэр юм. Тэрбээр Чаплинаас 36 насаар дүү байжээ. Хосууд гурван хүү болон таван охинтой аж.  

 

Чарли Чаплин гэр бүлийнхээ хамтаар

Уна, охин Жеральдина, Чарли Чаплин, Юджин, Майкл, Виктория болон Жозефина нар 

 

 Чарли Чаплины 75 насны ойн баярын үеэр

 Чаплин эхнэр Унагийн хамтаар, 1964 он

 

1967 онд тэрбээр хамгийн сүүлчийн бүтээл болох "Хонконгоос ирсэн гүнгийн авхай" кинонд тоглосон юм. 

 

 Чарли Чаплин, Мелани Гриффит, Софи Лорен болон Типпи Хедрен нар "Хонконгоос ирсэн гүнгий авхай" киноны зураг авалтын үеэр, 1966 он 

 

Чарли Чаплин нь гурван удаагийн "Оскар"-ын шагналтан юм.  

 

 Чарли Чаплин Лос-Анджелесд болсон "Оскар"-ын наадмын үеэр , 1972 он

 

1999 онд Америкийн кино урлагийн их сургуулиас Кино урлагийн зууны хамгийн агуу 100 эрэгтэй жүжигчдийг тодруулсан ба Чарли Чаплин тус жагсаалтын аравдугаар байранд орсон байна. 

 

 42 дахь удаагийн олон улсын Канны кино наадмын үеэр Чарли Чаплин үр сад наадмын нээлтийн үеэр, 1989 он