m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 09:31
61
Атлетико Мадрид лигээ тэргүүлсээр байна

Испаний Ла лигийн "Атлетико Мадрид" талбайдаа Эльчег хүлээн авч 2:0 ээр хожсоноор, 85 оноотойгоор тэргүүлсээр байна. Тэд арын багуудаасаа зургаан онооны зөрүүтэй тэргүүлж эхэллээ. Барса 81 оноотой ,Реал Мадрид тэднээс нэг тоглолт дутуу, 79 оноотойгоор гуравт бичигдэж байгаа юм. Энэ жил багаа амжилтанд хөтөлж буй дасгалжуулагч Д.Симеоне " Бүх талбарт ялалт байгуулахын тулд бид бүх хүчээ дайчлана" хэмээн хэлжээ. Элчегийн тоглогч К.Сапунару хоёр шар хуудас авсанаар Мадридын багт том боломж олгож ,72 дахв минутанд Миранда, 90 дэх минутын нэмэлт цагт Д.Кошта гоол хийснээр ,тэд ойрын хэдэн жил байгаагүй хурц өрсөлдөөнийг Ла лигт авчраад байна. Олон том багийн өрсөлдөөний бай болоод байгаа шилдэг довтлогч Д.Кошта 27 дахь гоолоо хийснээр мэргэн буучийн жагсаалтанд хоёрт бичигдсээр байгаа билээ.

 

 

 

 

Ч.Амур