m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 09:33
185
Г.Чингүүн олон улсын наадмаас гранпри шагнал хүртжээ

Францад болсон Флэйминий нэрэмжит олон улсын сонгодог урлагийн наадамд хөгжим бүжгийн коллежийн сурагч Г.Чингүүн оролцож гран при шагнал хүртжээ. Тэрбээр 10-13 насны ангилалд виолончелийн төрөлд оролцсож шилдгийн шилдгээр тодорчээ. Дашрамд дурдахад, тэрбээр П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд оролцохоор бэлдэж байгаа аж. Тэрбээр өмнө нь Франц, Чехэд болсон олон улсын наадмаас гран при шагнал хүртэж байсан авьяаслаг, ирээдүйтэй виолончелист билээ.