m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 09:46
44
Олон улсын зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдлаа

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас “Эх, хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя” олон улсын сувилагчдын онол практикийн бага хурал, зөвлөлдөх уулзалтыг Сүхбаатар хотноо зохион байгуулав. Зөвлөлдөх уулзалтанд ЭМШУИС, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, аймгийн эрүүл мэндийн бүсийн төвүүд болон ОХУ-ын Буриадын Хиагтын Анагаах ухааны академи, Нэгдсэн эмнэлэг, Сүрьеэгийн нэгдсэн эмнэлэг, Зэдийн районы эмнэлгийн төлөөлөл нийт 120 гаруй хүн оролцжээ. Энэхүү уулзалтын зорилго нь сувилахуйн тусламж, үйлчилгээний тулгамдсан асуудлыг хэлэлцэж, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг зохион байгуулахад оршсон байна. Уулзалтаар эх, хүүхдийн сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдэд мэдээлэл өгч, тулгамдсан асуудлын талаар хэлэлцүүлэг болж, эх хүүхдийн сувилахуйн тусламж, үйлчилгээнд тулгамдсан асуудлаар ОПБХ-ыг зохион байгууллаа.