m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 09:47
195
Д.Эрдэнэтуяа дараагийн карьераа хөөж эхлэв

Загварын талдаа Монголд анхдагч гэж хэлэхэд болох төв бол “Эра” модель агентлаг. Тэгвэл энэхүү агентлагийг үүсгэн байгуулагч Д.Эрдэнэтуяа саяхан “тэтгэвэртээ гарсан” сурагтай. Гоозүйн мэдлэг, зөв төлөвшлийг олгодог хэмээн бусад загварын тайзнаа олон жил  зүтгэн, цагтаа улсын  урдаа барьдаг моделиудын тоонд зүй ёсоор багтдаг байсан Д. Эрдэнэтуяа хатагтайгийн загварын ажлаасаа татгалзаж, залуу үедээ халаагаа өгч байгаа гэнэ. “Улаанбаатарын мисс” тэрбээр улс төрд хүртэл хүч үзэн НИТХ-д нэр дэвшээд авсан сүйхээтэй бүсгүй. Тиймээс түүнийг мэдэх хүмүүс дассан ажлаа хүлээлгэн өгөөд дараагийн карьераа бэлдчихсэн хэмээн цуурах болов. Магадгүй тэр ажил нь улс төр байх хэмээн таамаглах хүмүүс ч цөөнгүй байгаа гэнэ лээ.