m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 09:54
116
Алимтай шарлотка

Орц:

  • Өндөг-\4 ш
  • Гурил-200 гр
  • Сахар-150 гр
  • Алим-2 ш
  • Ваниллин-1 ц/х
  • Самар-50 гр
  • Үзэм-50 гр

Хийх арга:

Өндөг-сахар-ваниллин-сахар гэсэн дарааллаар миксэрдээд дээр нь гурилаа шигшиж хийнэ. Алимаа хальсалж голоос нь цэвэрлээд нимгэн хавтгай хэрчинэ. Хэвээ тосолж, зуурмагаа хийгээд дээр нь алим, самар, үзэм зэргээ үелүүлж тавина. Ингээд үлдсэн зуурмагаа хийж, шарах шүүгэнд 180 хэмд 25 минут жигнэж болгоно.

Гаргаад бага зэрэг хөргөж байгаад хэвээ доош нь хөмрүүлэн хэвнээсээ салгаж аваад амтархан идээрэй.