m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 10:02
80
Дархан сумын 18 дугаар цэцэрлэг түшиц цэцэрлэг болно

Өнгөрсөн оны хичээлийн жилд БШУ-ны яамнаас нийслэлийн хэмжээнд дөрвөн дүүргийн дөрвөн цэцэрлэгийг түшиц цэцэрлэг болгон төсөл хэрэгжүүлэн туршиж эхэлсэн байна. Энэ нь амжилттай, үр дүнтэй байсан учраас энэ жил зургаан аймгаас нэг нэг цэцэрлэг сонгон авчээ. Үүний нэг нь Дархан сумын 18 дугаар цэцэрлэг юм. Боловсролын сайдын тушаалын дагуу түшиц болгохоор сонгосон цэцэрлэгүүдэд эрдэмтдийн баг тодорхой чиглэл өгөн мэдээлэл арга зүйгээр ханган ажиллаж байгаа юм байна. Энэ ажлын хүрээнд хийж байгаа үйл ажиллагаатай Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Дархан сумын Засаг дарга, Боловсрол, соёлын газрын удирдлагууд танилцжээ. Түшиц цэцэрлэг нь хүүхдийн сурч хөгжих боломжийг бүх талаар бүрэн хангасан уламжлал, шинэчлэлийг хослуулсан сургалтын орчинтой байхаас гадна мөн ийм сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж. Салбар яамны түшиц цэцэрлэгийн бодлого, аймаг сумын ИТХ, засаг дарга нарын тогтоол шийдвэрүүдийг үндэслэн цэцэрлэгийнхээ дотоод, гадаад тохижилтонд багш ажилчид, эцэг эхчүүд санаачилага гарган ажилаж байна. Үүн дээр нь ч байгууллага аж ахуй нэгж, сум орон нутгаас дэмжлэг үзүүлж байгаа гэнэ. Тухайлбал, Дархан сумын Засаг даргын нөөцөөс нэг сая төгрөгийг 18 дугаар цэцэрлэгийнхэнд дэмжлэг болгон өгөхөөр болсноос гадна агропаркад төмс хүнсний ногоо тариаллах газрыг ашиглуулахаар болсон юм. Тус цэцэрлэгт Дархан сумын 10, 11 дүгээр багийн 300 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.