m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 10:15
71
Индиана хожигдон сенсаци дэгдээв

NBA-гийн прей-оффын тулаанууд эхэлж сагсан бөмбөг сонирхогчдийн гайхамшигт өдрүүд эхэллээ. Эхний өдрүүдийн хамгийн том дуулианыг зүүн бүсээс нэгээр гарсан Индианагийн "Жороо морьд" Атлантагийн "Харцага"-уудад хожигдон дэгдээсэн юм. Хамгийн шилдэг довтолгоотой Индианагийн тоглогчдыг тэд зогсоож чадсанаар хожил авлаа. Индианаполис хотын "Bankers Life Fieldhouse"-д болсон тоглолт 101:93 гэсэн харьцаагаар өндөрлөжээ. Атлантагийн Ж.Теагью /27оноо/ , П.Миллсапп /25 оноо/нар багаа тэргүүлэн тоглосоор 18 мянган үзэгчийнх нь өмнө Индианаг буулган авчээ. Индианагийн лидер П.Жорж 24 оноо, 10 самбар , хоёр блок, таван дамжуулалт , дөрвөн удаа бөмбөг тасалж шилдэг тоглолт үзүүлсэн боловч багийн андууд нь тус болсонгүй. Эхний хагаст тэнцүү оноотой/50:50/ байсан ба гуравдугаар үед Атлантагийн залуусын онгод орж 30 оноо авсанаар байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлжээ. "Жороо морьд"-ын хамгаалагч Жорж Хилл "Энэ бол NCAA биш. Эхний тоглолт юу ч шийдэхгүй. Бидэнд дөрөв дараалан хожих хүч бий "хэмээн хэлжээ.  Улирлын тоглолтуудад Атлантаг гурав хожин ,нэг удаа хожигдсон хэрнээ плей-оффын эхний шатанд хожигдсон бурууг дасгалжуулагч Марк Вогел үүрэх бололтой. Энэ хоёр багийн дараагийн тулаан Лхагва  гаригийн өглөө явагдана.

 

 

 

 

Ч.Амур