m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 10:54
44
Алтан нутгийн дайчид анхны хожлоо авлаа

NBA-гийн баруун бүсийн хоёр шилдэг багийн тулаанд "Алтан нутгийн дайчид" илүүрхлээ. Тэд айлын талбайд жигд тоглолт үзүүлсэнийхээ хүчинд Клипперсийг "Staples Center"-т нь 109:105-аар хожсон юм. Уг тоглолт хоёрдугаар үеийг 52:52-оор дуусгаж ,гуравдугаар үедээ  Голден Стэйтчүүд 35 оноо авсанаар шийдэгджээ. Клипперсийн хүчирхэг эр Б.Гриффин талбайд гарсан боловч тоглолтын формондоо орох хараахан болоогүй байгаа нь энэ тоглолтоор харагдав. Энэ цувралд дараагийн шатанд шалгарах магадлал тэнцүү байгаа хоёр багийн шилдгүүд хэрхэн тоглохоос бүх зүйл шалтгаалах болоод байна. Эсрэг багийн мэргэн бууч С.Кэрри бас бэртэл гэмтлийн асуудалтай байгаа бололтой сайн тоглосонгүй. Клипперсийн холбогч Крис Пол 28 оноо цуглуулж, найман дамжуулалт хийн, дөрвөн удаа бөмбөг тасалсан боловч багаа ялалтанд хөтөлж чадсангүй. Уорриорзын хашир тоглогч Ж.О,Нил болон К.Томпсон, Д.Ли нарын тогтвортой тоглолт багтаа ялалт авчирсан байна.

 

 

 

 

 

                                                         Ч.Амур