m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 11:26
49
Н.Батбаяр: Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 30 жилийн дараа улсад буцаан өгнө

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. Даваа гариг бүрт зохион байгуулдаг “Бүтээн байгуулалтын цаг” уулзалт өнөөдөр боллоо. Тус уулзалтад Эдийн засаг хөгжлийн яамны сайд Н.Батбаяр оролцож энэ жил Концессийн гэрээгээр хийгдэх авто замын төслүүдийн талаар мэдээлэл өглөө. Өнгөрсөн жил 1800 клометр авто замын ажил хийгдсэн. Энэ жил Хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх ажлууд нь үргэлжлэх юм байна. Харин орон нутгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажлууд Концессийн гэрээгээр хийгдэх ажээ. Үүнд нийт 17 төсөл багтаж байгаа юм.

Одоогийн байдлаар Нарийн сухаа-Шивээ хүрэн, Алтанбулаг-Улаанбаатар-замын-Үүд чиглэлийн хурдны авто замын гэрээ хийгдээд байна. Харин Таван толгой-Ханбогд- Хангийн чиглэлийн зам барих төсөл хэлэлцээрийн шатанд явж байгаа. Мөн Баянзүрх-Налайх, Чойр-Хөтөлийн 17 клометр, Хөшигтийн хөндийд баригдаж буй нисэх онгоцны буудлыг нийслэлтэй холбох 35 клометрийн хурдны замын ажил шууд гэрээгээр хийгдэхээр болоод буйг Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Н.Батбаяр хэллээ.

Энэхүү төсөлд оролцох хүсэлтэй компаниудад дараах шаардлагыг яамыхан танилцуулсан юм.

Монгол Улсын аль нэг арилжааны банкин дахь өөрийн нэр дээрх дансанд тухайн төсөлд санал болгож буй нийт хөрөнгө оруулалтын дөрөвний нэгээс доошгүй хувьтай тэнцэх төгрөг эсхүл гадаад валютыг байршуулсан нотлох баримт;

Хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хуваарь

Авто замыг заасан хугацаанд ашиглалтад хүлээлгэн өгөх

Авто замын чанарын баталгаат хугацаа гурван жил

 Авто замын барилгын ажлын гүйцэтгэгчийн хувьд үндэсний аж ахуйн нэгжийн оролцоо, ажиллах хүчний хувь хэмжээ гуравны нэгээс доошгүй байх

 Хяналтын зөвлөх компанийн зардал болох төслийн нийт төсөвт өртөгийн таван хувьтай тэнцэх төлбөрийг тооцсон байх

Сангийн яам, Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны хар жагсаалтад бүртгэгдээгүй байх зэрэг шаардлага тавигдах ажээ.

Төр хувийн хэвшлийн түншлэл, концессоор хэрэгжих автозамын төслүүдийг энэ долоо хоногт багтаан хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлах юм байна.

Үүний дараа сэтгүүлчдын асуултад хариуллаа.

-Компани болон аж ахуйн нэгжүүд Концессийн гэрээгээр гүйцэтгэл хийх сонирхол нь хэр байдаг юм бол?

-Одоо хоёр зам барих ажлын гэрээ хийгдсэн байна. энэ нь олон улсын төлбөртэй зам болно. Тэр төлбөрөөр зам барихад оруулсан хөрөнгөө нөхөөд явах юм. харин хөрөнгө оруулагчдын хувьд үүнд хөрөнгө оруулах сонирхол нэлээд байга гэсэн судалгаа бидэнд байна.

-Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг Төрийн өмчөөс гаргаад хувьд шилжүүлсэн. Гэхдээ энэхүү үйлдвэрийг Эдийн засгийн хөгжлийн яам бодлогоор хангаж ажиллана гэсэн байна. Үүнийг талбарлаж өгнө үү?

-Төмөрлөгийн үйлдвэрийг  30 жилийн хугацаатай Концессийн гэрээ хийгдсэн. Энэ хугацаанд 700 орчим сая долларын хөрөнгө оруулалт хийх ёстой. Ингэснээр манай улсын Гангын хэрэгцээг бүрэн хангах чиглэлээр зохион байгуулагдаж байгаа. Үүний дараа улсад Төрийн өмчийг нь буцаан өгнө. Ганг, цемент, эрчим хүч зэргийг дотооддоо бүрэн хангадаг болох чиглэлээр дэмжиж ажиллах юм.