m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 11:34
41
Увс аймгийн нөхөн сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулжээ

Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдын хурлын нөхөн сонгууль Түргэн, Өндөрхангай, Улаангом сумын дөрөвдүгээр багт явагдаж дуусчээ.

Сонгуулийн дүнгээр Түргэн суманд Ардчилсан намын дэд дарга Б.Ганхуяг, Улаангом сумын Ардчилсан намаас нэр дэвшигч аймгийн намын хорооны гишүүн Ц.Отгонбаямба, Өндөрхангай суманд МАН-аас нэр дэвшсэн С.Бямбабаатар нар олонхийн саналаар тус тус ялалт байгуулав.

Увс аймгийн Өндөрхангай сумын нөхөн сонгуулийн нэрийн жагсаалтад нийт 1931 сонгогч бүртгэгдсэнээс 1187 сонгогч буюу 61.4 хувь, Түргэн сумын нөхөн сонгуулийн нэрийн жагсаалтад нийт 1250 сонгогч буюу 76.7 хувь, харин Улаангом сумын 4-р багийн нөхөн сонгуульд нэрийн жагсаалтад нийт 2435 сонгогч бүртгэгдсэнээс 1354 сонгогч буюу 55.6 хувь нь санал хураалтад оролцсон байна.