m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 11:52
51
Охлахамагийн "Аянга" Баавгайнуудыг ниргэжээ

NBA-гийн Баруун бүсийн тулаанууд үзэгчдийн сонирхлыг дээд зэргээр татаж байна.  Мемфисийн “Баавгайнууд” эхний шатны тулаанаа Охлахама хотын "Аянга"-нуудтай хийж байгаа билээ. Мемфисийн төвийн тоглогч Марк Газоль болон З.Рэндольф нар сайн тоглосон боловч "Аянганууд"-ын шилдэг залуус К.Дюрант ,Р.Уэстбруук нарыг зогсоож чадсангүй. Тэд хамтдаа 56 оноо авч багынхаа эхний ялалтыг авав. Тоглолтын эхнээс давамгайлсан Аянгын залуусыг Мемфисчүүд гуравдугаар үед зогсоон, 31 оноо аван тооны харьцааг 69:67 болгосон билээ. Гэвч сүүлийн дөрөвдүгээр үед “Оклахома” алдаагаа засан 100:86-гаар илүүрхэв. Мемфисийн залуус хамгаалалтандаа анхаарлаа сайн хандуулахгүй бол Р.Уэстбруук, С.Ибака, К.Дюрант нарыг зогсоох тун хүнд байна. Охлахама багийн дасгалжуулагч Д.Риверс " Бидний багийн тоглолт тун сайн байлаа. Залуусдаа баярлалаа. Ж.Карлсоны данк ордонд цугласан бүх дэмжигч нарыг баярлуллаа. Дараагийн тоглолтонд урам зоригтой оролцоно" хэмээн мэдэгджээ. Тэдний дараагийн тоглолт маргааш өглөө явагдах юм.