m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 01:33
72
А-Cool нутаг нэгтнүүдээ үл хүндлэв үү?

Дуучин А-Cool  Европийн орнуудаар “А-Cool live in concert” аялан тоглолтоо хийж яваа бөгөөд  анхны тоглолт нь Бельгид товлогдсон байжээ. Мартын 8-ны  оройн 18 цагаас тоглох ёстой байсан ч тэрбээр шөнийн 23 цагт морилсон байна. Түүгээр ч үл бардам “Цагийн зөрүүнээс болж их ядарч байна” гэх шалтгаанаар ердөө тавхан дуу дуулаад гарч одсонд түүнийг л гэж бүтэн таван цагийн турш үнэнч хүлээсэн Монголчууд А-Cool-д гомдолтой үлдсэн гэнэ. Тоглолтын тасалбар 20 еврогийн үнэтэй байсан бөгөөд тавхан дуу дуулсан түүнийг залилав уу, завшив уу гэж ярих хүн ч цөөнгүй байгаа сурагтай. Ямартай ч зуугаад хүн цугласан энэ орой тэрбээр овоо хэдэн төгрөг халааслаад одсон юм байх. Ийнхүү аялан тоглолтынхоо эхний өдрөөс л хөгөө хөлдөө чирж яваа тэрбээр аялалынхаа зургаар өөрийн цахим хуудсаа дүүргэсэн байх аж.