m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.05 09:13
76
Ульрих Штилике “Улаан чөтгөрүүд”-ийг удирдана

“Бразил 2014” хөлбөмбөгийн дэлхийн аваргын дараа Өмнөд Солонгосын шигшээ багийн дасгалжуулагч Хон Мен Бо ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Хэсэг хугацаанд эзгүй байсан тус багийн шинэ дасгалжуулагчаар герман мэргэжилтэн Ульрих Штилике тодорлоо. 2006-08 оны хооронд Зааны ясан эргийн шигшээг дасгалжуулж байсан тэрбээр “Улаан чөтгөрүүд”-ийг 2018 оны ДАШТ-д оролцуулах үүрэг хүлээжээ.