m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 02:47
84
Хятад худалдаачид монголчуудын хохирлыг барагдуулжээ

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороон дахь “Ургах наран” хорооллын зүүн хэсэгт барилгын төмрийн худалдаа эрхэлдэг “Дөл түшиг” компани хууль бусаар ашиг олж байсныг ШӨХТГ-аас тогтоосон. Хятадын хөрөнгө оруулалттай тус компани худалдсан төмрийнхөө нэг тонн тутамд 60-80 кг дутааж ашиг олдог байжээ. Тодруулбал, энэ сарын эхээр тус компани барилгын төмөр худалдан авсан “Дега-Монгол” компанийн залуусыг хуурч 800 орчим мянган төгрөгийг нь залилжээ. Худалдаачид дутуу жинтэй төмрөө багцаар нь бэлтгэчихээд газар дээр нь жинлүүлэх монголчуудын хүсэлтээс эрс татгалздаг байна.  ШӨХТГ-аас тус компанид удаа дараагийн шаардлага хүргүүлснээр зөрчлөө хүлээн зөвшөөрч залилсан компаниасаа уучлалт гуйн нөхөн төлбөрийг нь төлжээ.