m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.08 03:13
47
Эрүүгийн цагдаагийн газарт дотоод шалгалт хийжээ

ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын албаныхан өнгөрсөн баасан гарагт Эрүүгийн цагдаагийн газрыг битүүмжилсэн гэх мэдээлэл гарсан. Түүнчлэн тус газрын зарим албан хаагчдын гэрт үзлэг, нэгжлэг хийсэн гэх мэдээлэл байна.

Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын албаныхан шалгалт хийсэн гэв

Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Битүүмжилсэн зүйл байхгүй. Ямар албан байгууллагыг битүүмжилж байгаа биш. Харин Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын албаныхан шалгалт хийсэн” гэв.