m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 03:51
123
Газар өмчлөх хүсэлтийг цахимаар хэрхэн бөглөх вэ?

Нийслэлийн 52 байршилд гэр бүлийн зориулалтаар газар өмчлүүлэх ирэх сарын 1-нээс эхлэхээр болжээ. Энэ удаа иргэдийн өргөдлийг доорх хэлбэрээр хүлээн авах юм. Газар өмчлөх хүсэлтэй иргэд www.umch.ub.gov.mn цахим  хуудсанд хандана. Системд нэвтрээд иргэнд өмчлүүлэх газрын 52 байршлаас өөрийн сонирхсон байршлыг сонгож, тухайн байршлын төлөвлөлтийн зураг хэдэн иргэнд ямар хэмжээтэй газруудыг өмчлөх боломжтой талаар дэлгэрэнгүй мэдээлэл мөн тухайн байршилд хэдэн иргэн бүртгүүлсэн зэрэг мэдээлэл гарч ирэх юм байна. Сонгон шалгаруулалтад оролцохын тулд хүсэлт гаргагчийн төрлийг заавал сонгоно. Үүнд:

  -Өөрөө /хүсэлт гаргагч/

 -Итгэмжлэгдсэн төлөөлөгч

Төлөөлүүлэгч гэсэн төрлөөс сонгож сонгон шалгаруулалтын анкетыг үнэн зөв бөглөх юм байна.