m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.08 05:57
164
“Монгол дайчдын хөшөө” дурсгалын цогцолборыг засварлав

Халх голын ялалтын 75 жилийн ойн өмнө УИХ-ын дарга З.Энхболд үүрэг болгосны дагуу УИХ-ын гишүүн Д.Арвин санаачилга гаргаж Дорнод аймгийн Сүмбэр сум, Халх голын нутагт байх “Монгол дайчдын хөшөө” дурсгалын цогцолборыг  засварлав.

Халх голын нутагт байх “Монгол дайчдын хөшөө” дурсгалын цогцолборыг  засварлав

Энэхүү ажил 2014 оны наймдугаар сарын  16-21-ний өдрүүдэд хийгдсэн бөгөөд  тус сумын Засаг даргын Тамгын газрын зарим ажилтнууд, иргэдийн оролцоотойгоор сэргээн засварласан байна. Тус хөшөөг олон жил сэргээн засварлаагүйн улмаас төмөр хийц, бичээсүүд нь зэвэнд идэгдэж, хуучин будаг нь хууларч, зам талбай нь хагарч, ургамал ногоонд дарагдсан байдалтай байжээ. 

Түүнчлэн “Монгол дайчдын хөшөө” дурсгалын цогцолборыг  засварлаад зогсохгүй УИХ-ын гишүүн Д.Арвины  санаачилгаар иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх үүднээс Баянзүрх дүүргийн 23 дугаар  хорооны Баатархайрханы хэсэгт шинээр суурьшсан 700 гаруй өрхийг цахилгааны шинэ эх үүсвэрт холбуулах ажлыг хийлгэж, шинээр дэд станц суурилуулсан байна.  Тус дүүргийн 5 болон 22 дугаар хороодын зааг Монелийн уулзварын авто замын өргөтгөл, 8,   10,  23 дугаар хороодын нутаг дэвсгэр  Улиастайн голын дагуух авто замыг сайжруулан 9 дүгээр хороо /Шар хадны эцэс/-ны засмал замтай шууд холбох ажлыг эхлүүлсэн зэрэг олон ажил хийж буй юм байна.