m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 04:27
229
Хүүхэд саатуулах есөн арга

Residential buildings stand in the Grange Road area of Singapore.

Та гэр орны ажлаа хийж байхдаа хүүхдээ яаж саатуулдаг вэ? Дээр нь өлгөсөн бөмбөг, өгсөн тоглоомыг чинь огт тоохгүй байна уу? Тэгвэл танд хэдэн арга санал болгоё.

  1. Хэдэн лаа асааж хүүхдийн өмнө тавибал тэр бүжиглэн буй лааны дөлийг гайхан ширтэх болно. Гэхдээ мэдээж түүнийг ганцааранг нь лаатай үлдээж болохгүй.
  2. Өрөөндөө өнгө бүрийн цэвэр даавуу өлгөвөл хүүхэд чинь хэвтэж байхдаа түүнийг сонирхон ажиглах болно.
  3. Хүүхдээ угаалгын машины өмнө суулгаад үзээрэй. Тэд нэг хэсэгтээ л сатаарна.
  4. Өнгө бүрийн агаарын бөмбөлөг үлээн, өрөөн дундуур энд тэндгүй өлгөөрэй.
  5. Тортой шувууг харан суух түүнд үнэхээр таатай байх болно.
  6. Хэрэв та урьдчилан төлөвлөөгүй зардлаас айгаагүй бол хөвж болохоор салфетка.
  7. Энэ бүх арга тус болохгүй бол хамаатан садан, найз нөхдөө урьцгаа.
  8. 9-13 настай охинтой тохиролцон хүүхдээ харуулбал бүр ч сайн. Хөвгүүдээр харуулж болох ч тэд жаахан хүүхдийг айлгадаг, бас ширүүн харьцаатай.
  9. Эмчид үзүүлэх, дэлгүүр явах, зугаалахдаа олон төрлийн тоглоом, сонирхолыг нь татах эд юмс авч яваарай. Тэгвэл танд амсхийх чөлөө гарна.