m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 04:40
89
Зөөврийн хогийн савыг хүлээлгэн өглөө

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр энэ онд 19 ажлыг хэрэгжүүлэхээр баталсан. Хотын өмнө тулгамдсан мөнхийн асуудал “хог”. Уг асуудлыг шийдвэрлэх үүднээс Дархан сумын ОНХС-ийн хөрөнгөөр 100 ширхэг хуванцар хогийн савыг нийтийн аж ахуй газарт хүлээлгэн өгөв. Анх удаа олон нийтийн оролцоотойгоор бараа, ажил үйлчилгээ худалдан авах журмын дагуу сонгон шалгаруулалтыг явуулжээ. Нээлттэй тендерээр Дархан сумын “Амжилт иргэд”-ийн бүлэг 15.3 сая төгрөгөөр хогийн савыг нийлүүлсэн байна. Тохижилт үйлчилгээний компанийн ажилчид шуудай, чимхүүрээс өөр багажгүй ажилладаг. Харин зөөврийн хогийн савтай болсноор олон дахин шуудайтай хогийг суллах гэж цаг алдахгүй болжээ. Нэг ширхэг зөөврийн хогийн сав 240 литрийн багтаамжтай. Дугуйтай учраас ажил хөнгөвчлөх давуу талтайг НААҮГ-ын зам талбайн цэвэрлэгч нар өгүүлэв. Зөөврийн хогийн савийг хоёр зориулалтаар ашиглахаар төлөвлөсөн байна. Нэгдүгээрт, НААҮГ-ын Зам талбайн цэвэрлэгч нарын ажлын хэрэгцээнд хоёрдугаарт, томоохон тэмдэглэлт баяр болох Үндэсний их баяр наадмын үеэр төв цэнгэлдэх хүрээлэнд байрлуулна.