m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 04:48
80
Та сонголтондоо хэр үнэнч вэ?
  1. Та хайртыгаа анх олж хараад өөрийн эрхгүй догдолсон уу?

А.Тийм

Б. Санахгүй байна

2. Хайртайгаа хамтдаа байх үедээ бусдын өмнө нүүр бардам байж чаддаг уу?

А. Тийм

Б. Сайн хэлж мэдэхгүй байна

3. Хайртыгаа гомдоосон үедээ харамсдаг уу?

А.Тэгэлгүй яах вэ

Б.Үгүй

4. Үзэл бодлын зөрчилдөөн үүсэхэд хайртдаа буулт хийж өгдөг үү?

А.Аль болох бууж өгөхийг хичээдэг

Б. Яагаад заавал бууж өгөх ёстой гэж

5. Хэрэв эцэг эх хоёрын чинь хэн нэгэн нь таны сонголтын эсрэг зогсвол...

А.Өөрийн байр сууриа хамгаалах болно

Б. Хүлээн зөвшөөрөх л байхдаа

6. Найз нөхдөөс чинь хэн нэгэн хүн танд өөр нэгэн эмэгтэй /эрэгтэй/ хүнийг санал болговол...

А.Талархсанаа илэрхийлээд саналыг нь хүлээн авч чадахгүйгээ хэлнэ.

Б. Найзынхаа сэтгэлийг бодоод ганц удаа ч гэсэн анхаарлаа хандуулаад үзэх байхдаа

7. Хайртайгаа муудсан үедээ сэтгэл санааны уналтын байдалд орж, нууцхан гунигладаг уу?

А.Мэдээж хэрэг

Б. Харин ч эсрэгээрээ юм байна

8. Хайртыгаа баяруулсан үедээ өөрөө хамгаас илүү аз жаргалтай болдогоо мэдэрдэг үү?

А.Тийм шүү, хамгийн гоё мэдрэмж гэж хэлж болно.

Б. Анзаарч байгаагүй юм байна

Хариулт:

-Таны сонголт А хариулт бол: Үнэхээр таниар бахархмаар байна. Учир нь өөрийн сонголтдоо үнэнч тууштай байж чаддаг хүн одоо цагт ховор болсон гэж хэлж болно. Иймд насанд туршдаа энэ сайхан чанараа хадгалж явахыг таниас хүсэх байна. Ингээд танд аз жаргал хүсье.

-Хэрэв таны хариулт Б бол: Өөртөө итгэлгүй хүний дүр зураг харагдаж байна. Ийм замаар яваад байх юм бол та олон ч хүнийг гомдоож мэдэх нь байна шүү. Иймд энэ дутагдалтай тал дээрээ анхаарч өөртэйгөө ажиллах цаг болсон гэж танд хэлмээр байна.