m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.09 04:05
103
Гэрэл зураг түүх өгүүлнэ – "Билл Гейтс"

Mass.mn сайтын хамт олон “Гэрэл зураг түүх өгүүлнэ” булангаараа гадаад, дотоодын алдартнуудын гэрэл зурагнаа үлдсэн тэр л агшнуудыг толилуулдаг. Энэ удаад АНУ-ын тэрбумтан, “Микрософт” корпорацийн үүсгэн байгуулагч, энэрэнгүй үзэлтэн, програмист, зохион бүтээгч Билл Гейтсийг сонгон авсан билээ.

Билл Гейтс нь 1955 оны аравдугаар сард АНУ-ын Сиэтлд төржээ. Түүний аав хуульч, ээж нь банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байсан аж. Тэрбээр ахлах сургуулиа төгсөөд Харвардад элсэн орсон боловч сургуулиа хаяж, 1980 оны үед Микрософт компаниа үүсгэн байгуулсан. Түүний үйлдвэрлэсэн компьютер дэлхий даяар эрэлт хэрэгцээ нь нэмэгдэж, компьютергүйгээр орчин үеийг төсөөлөхөд хэцүү болсон юм. Билл Гейтс компьютер, технологийг хөгжүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан бөгөөд энэ ч утгаараа дэлхийн өнцөг булан бүрт түүнийг мэдэхгүй хүн үгүй болжээ.

Билл Гейтс 2000 оноос  компанийнхаа шууд удирдлагаас больж, 2006 онд захирлын ажлаа хүлээлгэн өгч, одоо зөвлөгч хийж буй. Өөрт гарсан энэхүү чөлөөт цагаа тэрбээр эхнэр Мелинда Гейтсийн хамт олон орноор явж амьдралын боломжгүй хүмүүст тусламж үзүүлэхэд зарцуулж байгаа. Тэд “Bill & Melinda Gates” хэмээх сангийнхаа үйл ажиллагаанд илүү анхаарч байгаа бөгөөд “Cascade Investment”, “Corbis” зэрэг компаниудыг эзэмшдэг.

Тэрбумтан Билл Гейтс сүүлийн 20 жилийн турш дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 15-аас доошлохгүй байсаар байсан бөгөөд 2014 онд жагсаалтын нэгдүгээрт 76 тэрбум ам.доллараар бичигдсэн билээ.

Билл Гейтс 13 насандаа компьютер, програмд дуртай болжээ. Тэрбээр мөн математикийн хичээлд дуртай байсан бөгөөд  хүүхдүүдэд тоо бодож өгөөд мөнгө олдог байжээ.

Тэрбээр ахлах сургуульд байхдаа компьютерийн мэргэжилтэн болсон байжээ. Билл Гейтс өөрийн найз Паул Аллентэй хамтран групп үүсгэдэг байсан бөгөөд хожим нь энэ найз нь Микрософт корпорацийг үүсгэн  байгуулалцсан гэнэ.

1973 онд Билл Гейтс Харвардын их сургуульд элсэн орсон боловч Паул найзынхаа хамт сургуулиа хаяж, "Микрософт" корпорацийнхаа эхлэлийг тавьжээ.

"Микрософт" корпорацийн анхны ажилтнууд.

1977 онд Билл Гейтс замын хөдөлгөөнийг зөрчсөний улмаас баривчлагдаж байжээ

1981 онд "Микрософт" корпораци. Билл Гейтс, Паул Аллен нар "MS DOS 1.0" хувилбарын суурин компьютер бүтээжээ. 1985 онд тэрбээр "Windows 1.0" - оо бүтээсэн байна

1984 онд "Time" сэтгүүлийн нүүрнээ гарчээ

1986 оны гуравдугаар сар. "Микрософт" корпорацийг хүн бүхэн мэддэг болж эхэлсэн үе.

1987 онд Билл Гейтс эдийн засгийн томоохон "Форбес" сэтгүүлийн дэлхийн 400 баяны тоонд орсон байна. Тэрбээр тухайн үед 1.25 тэрбум ам.долларын орлоготой байсан бол энэ жил 76 тэрбум ам.долларын хөрөнгөөр дэлхийн хамгийн баян хүний жагсаалтыг тэргүүлсэн юм.

1987 онд Билл Гейтс ирээдүйн эхнэрээ өөрийн компани дээрээс олж харж байжээ

1994 онд Билл Гейтс "Микрософт" компанийнхаа мултимедиа хөгжүүлэлтийн хэлтэст ажиллаж байсан Мелиндатай Хавайн арал дээр хуримаа хийсэн.

1994 онд "Bill & Melinda Gates" сангаа нээжээ

1998 онд "Internet Explorer" Микрософт компанийн үйлдлийн системд орсон хэмээн зарга үүсгэсэн байна. Дараа нь уг програм "Микрософт"-оос салсан боловч "Firefox", "Google" chrome гарч ирснээр их ашиглагдахаа больсон.

2002 онд таблет танилцуулж байх үеэр

2005 он. "Apple" -ын үүсгэн байгуулагч Стив Жобс, Билл Гейтс нар

2005 онд "XBox 360" худалдаанд гарсан байх үеэр хэрхэн зарагдаж байгааг харахаар өөрийн дэлгүүрт хэлэхгүйгээр айлчилжээ

2006 онд "Микрософт" корпорацийн ерөнхий захирлын албан тушаалаасаа огцорч технологийн зөвлөгч болсон.

2006 Өмнөд Африкийн Cape town хот. Тэд "Bill & Melinda gates" хэмээх тусламжийн байгууллагынхаа шугамаар явж байгаа нь. Тэд одоогийн байдлаар 30.1 тэрбум ам.долларыг хандивт өргөөд байгаа ажээ.

2007 "Виста" үйлдлийн системийг тайлбарлах үеэр

2007 он. Тэрбээр Харвардын их сургуульд суралцаж байгаад хоёр жилийн дараа төгсөлгүй гарсан бөгөөд 30 гаруй жилийн дараа түүний сургуулиас нь түүнд "Хүндэт доктор"-ын зэрэг олгожээ

2008 он. Билл Гейтс, "Делл" компанийн үүсгэн байгуулагч Майкл Делл нар Африкт ДОХ-оор өвдсөн хүмүүст тусламж үзүүлэх аянд хамтарчээ

2008 он. Электон барааны үзэсгэлэн дээр алдарт гитарчин Сплаштай хамт гитар тоглож байгаа нь

2014 он. Стив Баллмер ажлаа өгнө гэдгээ мэдэгдэж, Билл Гейтс Сатья Наделлаг "Микрософт"-ын захиралд нэр дэвшүүллээ.

Өдгөө Сатья Наделла корпорацийг амжилттай удирдаж байгаа.

Билл Гейтс теннис тоглох хоббитой. 2001 онд "Amazon.com" гэх амжилттай худалдааны сайтын үүсгэн байгуулагч Жефф Безостой хамт.

Тэрбумтнууд болох Билл Гейтс, Уоррен Баффет нар өөрийн хөрөнгөний 95 хүртэлх хувийг буяны байгууллагад хандивлахаар хэлэлцсэн. Тэд жил бүр уламжлал болгон уулздаг бөгөөд уулзалтынхаа үеэр теннис тоглож байгаа нь.

Билл Гейтс хурдан машины сонирхолтой ажээ

Тэд Вашингтонд 24 угаалгын өрөө, 23 машины гарааштай 121 сая ам.долларын эдлэнтэй

Билл Гейтс гэртээ асар том номын сантай. Тэрбээр ховор чухал номд гар татдаггүй бөгөөд эрдэмтэн Леонардо да Винчигийн "Codex Leicester" хэмээх 15-р зууны үеийн номыг 30.8 сая ам.доллараар худалдан авчээ

Билл Гейтс заримдаа цөөхөн хүн байдаг "Greenland"-д ганцаар цагийг өнгөрүүлдэг

Жимми Фаллоны оройн зочноор оролцох үеэрээ

Аквариуман ханатай түүний гэрийн дотор тал

Хувийн усан онгоц

Билл Гейтс эхнэр, гурван хүүхдийнхээ хамт

Тэрбээр сайн үйлс хийж байгаа нь

 

Г.Төгөлдөр