m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 04:48
34
Барак Обама маргааш Японд айлчилна

Японы Гадаад харилцааны сайд Фумио Кишида АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн айлчлал хоёр орны хамтын ажиллагааг дахин батлах байх хэмээн найдаж байгаа тухай ярьсан байна. Тэрбээр “Хоёр орны удирдагчдын уулзалт үр дүнтэй байж, хамтын ажиллагааг улам сайжруулна гэдэгт итгэж байна. Япон бол АНУ-ын найдвартай, бат бөх, гуйвшгүй түнш нь билээ” гэжээ. Тэдний уулзалт маргааш эхлэх бөгөөд уулзалтын үеэр бүс нутгийн аюугүй байдлын талаар ярилцаж, 1996 онд өмнөх Ерөнхийлөгч Билл Клинтоны байгуулсан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг дахин батлах болоод чөлөөт худалдааны гэрээ хийхээр төлөвлөсөн байна. Мөн Украины асуудал, Дундад Азийн геополитикийн хямрал, Хойд Солонгосын цөмийн зэвсэг зэрэг асуудлуудаар ярилцах төлөвтэй байна. Ерөнхийлөгч Барак Обама Японд айлчилсныхаа дараа Өмнөд Солонгос, филиппин, Малайзад айлчлах аж.

Г.Төгөлдөр