m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 04:59
34
Сэтгэх цар хүрээгээ тэлж чадвал үр дүнд хүрнэ гэдгээ бүү март
  1. Авъяас чадвараа хямд үнээр бүү худалд. Өөрийгөө үнэлэхгүй байх гэмт хэргийг бүү үйлд. Өөрт байгаа чадварууддаа анхаарлаа төвлөрүүл. Та өөрийнхөө төсөөлдөгөөс хавьгүй илүү гэдэгтээ итгэ.
  2. Өргөн цар хүрээтэй сэтгэгчдийн тод томруун, өөдрөг илэрхийллүүдийг хэрэглэ. Амжилтгүй байдал ялагдал аль эсвэл сэтгэл зовоож эвгүй сэтгэгдэл төрүүлэх, таагүй үг хэллэгээс зайлсхий.
  3. Бодож сэтгэж буй цар хүрээнийхээ хязгаарыг сориод үз. Зөвхөн юу байгааг бус, юу байж болохыг олж хар. Ажлаа сайжруулан, хүмүүст мөн өөртөө ашиг тустай зүйл бүтээх талаар туршлага хуримтлуул.
  4. Ажлынхаа ирээдүйн тод томруун дүр зургийг нүдэндээ харагдтал төсөөл. “Одоогийн ажил маань үнэхээр чухал” гэж бод. Дараагийн удаад авах арга хэмжээний үр дүн та ажилдаа хэрхэн хандахаас шалтгаална.
  5. Ялих ялихгүй зүйлсийн хүрээнд баригдалгүй бодож сэтгэ. Анхаарлаа том зорилгууддаа төвлөрүүл. Аар саар зүйлд анхаарал хандуулахын өмнө өөрөөсөө”үнэхээр тийм их чухал гэж үү” гэж асуу.