m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 04:59
58
Прокуроруудын хорооны анхдугаар хурал болж дүрмээ хэлэлцэн баталлаа

Монголын Хуульчдын Холбооны Прокурорын Хорооны анхдугаар хурал өчигдөр онлайн системээр улсын хэмжээнд болж өндөрлөлөө.

Прокурорын хорооны анхдугаар хуралд Монголын хуульчдын холбооны Ерөнхийлөгч Д.Батсүх, Прокурорын хорооны удирдах зөвлөлийн гишүүд, Улс, аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газруудад ажиллаж байгаа нийт прокурорууд оролцлоо.

Прокурорын хорооны хуралдааныг Улсын Ерөнхий Прокурорын туслах, Тамгын газрын дарга, Прокурорын Хорооны удирдах зөвлөлийн дарга Б.Үнэнбат нээж “Прокурор хорооны дүрэм-ийн нээлттэйгээр хэлэлцэн батлах гэж буйг танилцууллаа.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Прокурорын хорооны удирдах зөвлөлийн гишүүнээр 12 прокурор сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Прокурорын хорооны гишүүнээр улсын хэмжээнд ажиллаж байгаа 465 прокурор бүртгэгдсэн байна.

Прокурорын хорооны анхдугаар хурлын эхэнд Прокурорын хорооны удирдах зөвлөлийн гишүүн Тээврийн прокурорын орлогч Н Батмөнх  Прокурорын хорооны дүрмийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн бөгөөд танилцуулгатай холбогдуулж аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг болон сум дундын прокурорын газарт ажиллаж байгаа прокурорууд дүрмийн төслийн талаар болон шинээр нэмэх, хасах заалтын талаар 25 санал гаргасныг Прокурорын хорооны дүрмийн төсөл боловсруулах ажлын хэсэг нэг бүрчлэн нарийвлан судлаж үзээд 15 саналыг дүрэмд нэмж тусгахаар шийдвэрлэлээ.

Анхдугаар хуралд  484 прокурор оролцохоос 384 прокурор буюу нийт прокурорын 85 хувь нь оролцож, дүрмийн төсөлд харьяа прокурорын газруудаас гаргасан саналыг тоолон бүртгэх тооллогын комиссийг байгуулж ажилууллаа.

Анхдугаар хуралд  484 прокурор оролцохоос 384 прокурор буюу нийт прокурорын 85 хувь нь оролцож, дүрмийн төсөлд харьяа прокурорын газруудаас гаргасан саналыг тоолон бүртгэх тооллогын комиссийг байгуулж ажилууллаа.

Прокурорын хорооны анхдугаар хурлын явцад Прокурорын хорооны дүрмийн төслийн талаар онлайн системээр нээлттэй байдлаар санал хураалт явуулахад санал хураалтанд оролцвол зохих 381 прокуророос 372 прокурор Прокурорын Хорооны дүрмийг батлах талаар санал гаргаж 100 хувийн саналаар Прокурорын хорооны дүрмийг баталж, Прокурорын анхдугаар хорооны тогтоолыг батлан гаргалаа.

Прокурорын хорооны анхдүгаар хурал шинэлэг хэлбэрээр, нээлттэй, ажил хэрэгч байдалд болж өндөрлөлөө.