m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 05:11
272
Чипсээр бүрсэн, тахианы мах, бяслагтай бөөрөнцөг

Орц:

  • Тахианы гуя-3 ширхэг
  • Cream cheese-200 гр
  • Бууцай-200 гр
  • Pringles chips-1 жижиг хайрцаг
  • Давс, перец амтлагчууд /өөрийн дуртай амтлагчуудаа хийнэ/

Хийх арга: Тахианы гуяыг яснаас нь салгаж чанаад, нарийн урт болгож цуулна. Бууцайгаа мөн нарийн урт хэрчинэ. Крем чийзээ мөн жижиглэж хэрчээд бүгдийг нь базаж холино. Бага зэрэг хар перец, сармисаар амтлах хэрэгтэй. Бага багаар тасдаж бөөрөнхийлж хэвлээд хуурай гуриланд өнхрүүлнэ. Дараа нь өндгөнд дүрээд, жижиглэсэн чипсээр бүрж, шарах шүүгээнийхээ лист дээр тавиад 180 хэмд 15 минут дээр, доороос нь жигнэнэ. Тахианы мах чанасан шөлөө шүүгээд зутан шөл хийгээрэй.