m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 05:19
104
Багш шавийн эрдмийн уулзалт, сургалтыг зохион байгуулжээ

Монгол Улсад сувилагч мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 85 жилийн ойн хүрээнд ЭМШУИС-ийн Эрүүл Мэндийн Технологийн сургууль, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар хамтран багш шавийн эрдмийн уулзалт, сургалтыг зохион байгуулжээ. Тус сургалт энэ сарын 16-17-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хотод болсон бөгөөд үйл ажиллагааг ЭМШУИС-ийн Эрүүл Мэндийн Технологийн сургуулийн багш нар удирдан явуулж, сувилагч, ахлах сувилагч, бага эмч, эх баригч, эм найруулагч, лаборант гэсэн таван мэргэжлийн чиглэлээр сургалт зохион байгуулагдсан байна. Сургалтад тус аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 260 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэн оролцов. Тус үйл ажиллагаа нь Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болсонтой уялдан, сургууль, эмнэлгийн уялдаа холбоог сайжруулж, багш шавийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, сувилагч, тусгай мэргэжилтний мэдлэг, чадвар, хандлагыг дээшлүүлж, цаашид мэргэжлийн болон боловсролын чиглэлээр дэвшин суралцахад дөхөм ажил болж байгаагаараа онцлогтой аж.  Мөн түүнчлэн багш, шавийн уулзалтын хүрээнд “Халдварт бус өвчлөлийн үеийн сувилахуйн тусламж” сэдвээр сургалт явуулсан бөгөөд мэргэжил бүрээр сонирхолтой сургалтууд зохион байгуулагдсан нь оролцогчдод шинэ мэдээлэл өгсөн чухал үйл явдал болжээ.