m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 05:46
61
Бостоны марафон амжилттай явагдаж өндөрлөлөө

Дэлхийд алдартай марафон уралдааны нэг Бостоны марафон амжилттай явагдаж өндөрлөлөө. Аюулгүй байдлын асар өндөр хамгаалалт дор болсон Бостоны марафонд 32 мянга орчим хүн оролцжээ. Өнгөрсөн жил уг марафоны барианы зурвасын ойролцоо болсон дэлбэрэлтэд гурван хүн амь үрэгдэж, 260 гаруй хүн шархдаж байсан билээ. Уг марафоныг нэг сая хүн үзсэн бөгөөд өнгөрсөн оныхоос 9000 мянгаар олон гүйгч оролцжээ. Эрэгтэйчүүдийн төрөлд АНУ-ын гүйгч Меб Кефлезиги түрүүлж эх орныхоо төрийн далбааг мандуулсан бол, эмэгтэйчүүдийн төрөлд Кенийн гүйгч Рита Жепто нар түрүүлсэн байна.