m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 05:50
44
Башар аль-Асад ахин сонгогдох эрхтэй гэж үү

Энэ зургадугаар сарын 3-нд Сирид болох Ерөнхийлөгчийн сонгуулийг Европын холбоо, АНУ-ын зүгээс ардчилалыг элэглэсэн явдал болно хэмээн эсэргүүцлээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн ч мөн энэхүү сонгуулийг буруутгаж байна. Учир нь 150 гаруй мянган хүнийг хөнөөсөн иргэний дайныг зогсоох хэлэцээрийг хүчингүй болгоно гэж үзэж байна. Мөн улс төрийн үйл явцыг эвдсэн, улс төрийн ирээдүйн шинэчлэлд саад болох алхам хийх гэж байна гэж үзжээ.

Сирийн Засгийн газар хүчээ сайжруулсан боловч террористууд өргөн уудам газар нутгийг эзэлсэн хэвээр байна. Ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулиар одоогийн Ерөнхийлөгч Башар аль-Асад гурав дахь долоон жилийн бүрэн эрхээ авахыг эрмэлзэж байна. Тус улсын үндсэн хуулинд Ерөнхийлөгчөөр сонгогдох хүн сүүлийн 10 жилд эх орондоо амьдарсан байх шаардлагатай байдаг гэнэ. Харин сөрөг хүчний ихэнхи томоохон удирдлагууд том, жижиг шалтгаанаар эх орноосоо гарсан байгаа учраас Башар аль-Асад сонгогдож, дахин дэглэмээ тогтоох өндөр магадлалтай байгаа аж.

Сирийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Мухаммед аль-Лаххам ирэх тавдугаар сарын 28-наас л хүмүүсээс санал авч эхэлж болох талаар ярьсан байна. Харин олон улсын ажиглагчид тулаан тэмцэлтэй байгаа газрын иргэд болоод эх орноосоо дайжсан зургаан сая иргэд яаж сонгуулиа өгөхийг гайхаж байна. 2011 оноос хойш 2.7 сая Сири иргэн хөрш зэргэлдээ орнуудад дүрвэн амьдарч байгаа гэсэн судалгаа байдаг.

Ерөнхийлөгч Башар аль-Асад аавынхаа дараа 2000 онд сонгогдож байсан бол 2007 онд ахин сонгогдож байжээ. Түүнийг дэмждэг нэг хэсэг бүлэг байхад эсэргүүцдэг хэсэг бүлэг нь химийн зэвсэг хэрэглэн хүмүүсийг хордуулж, алан хядлага үйлдэж, энгийн ард иргэдийг хэлмэгдүүлдэг билээ.

Г.Төгөлдөр