m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.10 02:53
69
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлалаа

Монгол Улсын Засгын газрын энэ оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн “Улаанбаатар хотын Цагдаагийн газар байгуулах тухай” 115 дугаар тогтоолоор Нийслэлийн Цагдаагийн газрыг Улаанбаатар хотын цагдаагийн газар болгон өөрчлөн зохион байгуулах арга хэмжээ авахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд үүрэг болгожээ.

Үүргийн дагуу Хууль зүйн сайд энэ оны наймдугаар сарын 08-ны өдөр “Улаанбаатар хотын цагдаагийн газар байгуулах тухай” А/140 дугаар тушаал гаргасан байна.

Дээрх тушаалд Цагдаагийн ерөнхий газрын даргыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй зөвшилцөн хотын цагдаагийн газрын зохион байгуулалтын бүтцийг тогтоохыг даалгасан байна. Уг тушаалын дагуу Нийслэлийн Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга “Ажлын хэсэг байгуулах тухай”  хамтарсан захирамж, тушаал гаргасан аж.

Тус  ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллаж байгаа гэнэ.
Хуулийн хүрээнд нийслэл дэх болон Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн хамтарсан энэ оны есдүгээр сарын 08-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” 13/17 тогтоолыг үндэслэн Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн хамтарсан 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” 13/17 тогтоолыг үндэслэн  хотын Цагдаагийн газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.