m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 06:10
57
Улиастайд баригдах 1000 айлын орон сууцны ажил зургадугаар сараас эхэлнэ

Завхан аймгийн Улиастай хотын 1000 айлын орон сууцыг төслийн багийнхан танилцуулжээ.

Төслийн багийнхан орон сууцны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 2013-2018 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр болжээ. Үүнээс эхний ээлж нь 2013-2015 он, хоёр дахь ээлж нь 2015-2018 он хүртэл байхаар тооцоод байгаа юм.

Улиастай хотын Өлзийт багийн Өгөөмөрийн аманд орших Дэнжийн хэсэгт үйлдвэрийн бүсийн баруун талд байршилтай “Өгөөмөр” хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөг Азийн бүс нутгийн шилдэг 100 компаниас долоодугаарт жагсдаг “Аркетайп Монголиа” ХХК ийнхүү хийж гүйцэтгээд байна.

Мөн энэхүү хотхоны төлөвлөлтөд эрүүл агаартай ногоон байгууламж, амралт зугаалгын байршлууд, эрчим хүчний хэрэглээг 40 хувиар, цэвэр усны хэрэглээг 33 хувиар багасгах зорилт тавьж нар, салхи сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Манай аймгийн цаг агаар, хүн амын тоо, бусад хүчин зүйлийг судалсны үндсэн дээр мэргэжлийнхний зүгээс тав хүртэлх давхар барилга барихад тохиромжтой гэж үзжээ.

Түүнчлэн энэхүү хотхонд эдэлбэрт газартай амины орон сууц 67, Townhouse 79, хоёр давхар барилга 120, гурван давхар барилга 270, дөрвөн давхар барилга 184, таван давхар барилга 80 нийт 800 хүний орон сууц мөн цэцэрлэг хоёр, бүрэн дунд сургууль нэг, эрүүл мэндийн төв нэг, төрийн захиргаа нэг, худалдааны төв 11-ийг 2014-2018 онд барьж байгуулахаар төлөвлөжээ.