m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.10 03:51
202
Хохирогч 12 настай хүүхэд байжээ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, таван буудлын ойролцоо бага насны хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарсан тухай бид мэдээлсэн билээ. Уг хэргийн талаар замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Н.Пүрэвдоржоос тодрууллаа. 

-Цагдаа хүүхэд дайрсан хэрэг гарсан гэнэ. Хэдэн цагийн үед болсон бэ?

-Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, таван буудлын ойролцоо 00-23 СЭҮ дугаартай Сэлэнгэ аймгийн цагдаагийн машин өглөөний 7:45 минутын үед бага насны хүүхэд дайрч хохироосон хэрэг гарлаа. Цагдаагийн машин дуут дохио ажиллуулан эсрэг урсгалаар зорчиж явсан байна.

-Хохирогч хэдэн настай хүүхэд байсан бэ?

Хохирогч болох "Н" нь 12 настай. Хохирогч газар дээрээ амь насаа алдсан.

-Хэрэг юунаас болж гарсан бэ?

Тус газарт замын голоор хязгаарлах хашлагатай. Гэвч осол болсон газарт замын хашлага тасарсан хаалтгүй байсан. Хашлагагүй газраар гэнэт хүүхэд гүйж гарч ирсэн гэсэн анхан шатны мэдүүлгийг өгсөн байгаа. Одоо тус хэргийг замын цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.

-Жолооч хэдэн  км цагийн хурдтай явж байсан бэ?

-Жолооч цагт 65 км-ийн хурдтай явж байсан гэж мэдүүлсэн.

-Осол болсон газартай ойрхон явган хүний гарц байдаг уу?

-Осол болсон газраас 40 метрийн зайд явган хүний гарц, гэрлэн дохио байдаг.