m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 06:11
40
Луйс Хэмильтон хеттрек хийлээ

“F-1” уралдааны дөрөв дэх гараа Шанхайн Гранпри өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдлаа. Эхний гурван гараанд түрүүлсэн “Мерседес” багийн нисэгч Льюис Хэмилтон дараалан гурав түрүүлж төгс ялалт байгууллаа.  Л.Хэмилтон энэ жил гурав дараалан түрүүлж “Их хурд”-д замналынхаа 25 дахь түрүүгээ авсан ба түүний энэ амжилт бүх цаг үеийн найм дахь дээд амжилт болж байна. Шанхайн авто тойруулгад “Мерседес”-ийн хоёр дахь нисэгч Нико Росберг хоёрдугаар байранд орж давхар цохилт хийсэн юм. Тэрээр энэ амжилтынхаа хүчинд 79 оноотой болж, ДАШТ-ий нийлбэр дүнгээр тэргүүлсээр байна. Сүүлийн дөрвөн жил хаан ширээнд суусан "Улаан бух"-нууд энэ жил туйлын бүтэлгүй байх хойгуур ийнхүү Мерседес баг гүйцэгдэшгүй болжээ. Дэлхийн хошой аварга, “Феррари” багийн нисэгч Испанийн Фернандо Алонсо гуравт хурдалж, шагналын тавцанд гарлаа. Тэрбээр нийлбэр оноогоороо гуравт бичигдэж байгаа юм. "Их хурд"-ын тав дахь гараа тавдугаар сарын 11-нд Испанийн Барселон хотод болно.