m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 06:25
131
Хятад орны тухай

Residential buildings stand in the Grange Road area of Singapore.

Бүгд найрамдах Хятад Ард Улс буюу Хятад улс нь газар нутгаараа Зүүн Азийн хамгийн том, дэлхийн гуравт жагсдаг орон юм. Хүн ам нь 1.3 тэрбум бөгөөд дэлхийд тэргүүлдэг. БНХАУ нь Евро-Азийн эх газрын зүүн хэсэгт Хятад хэмээн нэрлэх нь бий. Нийслэл нь Бээжин хот. Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Оросын Холбооны Улс, Монгол, казахстан, Киргизстан, Тажикистан, Афганстан, Пакистан, Энэтхэг, Балба, Бутан, Мьянмар, Лаос, Вьетнам улсуудтай газраар, Япон, Бүгд Найрамдах Солонгос улсуудтай далайгаар хиллэдэг. Хүн амын 94%-ийг эзлэх Хань үндэстэнээс гадна Жуань, Уйгур, Монгол, Төвд, Хуй, Мяо И, Тужиа, Манж зэрэг засгийн газраас тодорхойлсон 55 бага үндэстэнээс бүрэлдэх олон үндэстэний улс юм. Хятад нь 1949 онд Мао Зи дунь тэргүүтэй Хятадын Коммунист Намынхан байгуулсан социалст улс юм. Хятадад өндөр зэргийн дунд сургууль, ерөнхий боловсролын дунд сургууль, ажил мэргэжлийн дунд сургууль, тусгай мэргэжлийн дунд сургууль зэрэг байдаг байна. Хятадад өндөр зэргийн дунд сургууль нь заавал сургах боловсролд хамрагдахгүй болохоор хүүхдүүд сурахад сурлагын зардал төлж байж сурдаг байна. Сургалтын зардалыг ихэвчлэн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан байж тогтооно. Одоогийн байдлаар ихэнх нь жилд хэдэн мянган юань төлдөг байна. Өндөр зэргийн дунд сургуульд гурван жилийн хугацаатай суралцана. Сурах хичээл нь голдуу хэл бичиг, математик, гадаад хэл, физик, хими, биологи, мэдээлэл зүй зэрэг байна. Хятадад өндөр зэргийн дунд сургуулийн зонхилох нь улсаас байгуулсан байдаг. Тус өндөр зэргийн дунд сургууль нь заавал сургах боловсролд хамрагдахгүй юм. Ийм болохоор сүүлийн жилүүдэд нэг хэсэг ашгийн төлөө өндөр зэргийн дунд сургууль олноор бий болж байна.