m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 06:28
62
Ж.Ноа оны шилдгээр тодорлоо

NBA-гийн  2013-2014 оны улирлын шилдгүүд тодорч эхэллээ. Энэ улирлын шилдэг хамгаалан тоглогчоор “Чикаго Буллз” багийн төвийн тоглогч Жоаким Ноа шалгарчээ. Тэрээр энэ улиралд 46.8 хувьтай довтолж, дунджаар 12.6 оноо цуглуулж, 11.3 удаа самбараас бөмбөг аван, 5.4 дамжуулалт, 1.5 блок шот гүйцэтгэсэн байна.  Ж.Ноа 555 оноогоор тасархай тэргүүлсэн бөгөөд "Индиана Пэйсерс”-ийн төвийн тоглогч Рой Хибберт 166, “Лос-Анжелес Клипперз”-ийн төвийн тоглогч ДеАндре Жордан 121 оноогоор удаалсан байна. Өдгөө 29 настай Ж.Ноа "Бухнууд”-ын түүхэнд шилдэг хамгаалан тоглогчоор тодорсон хоёр дахь тоглогч болжээ. Алдарт Майзл Жордан 1988 онд энэ шагналыг авч байжээ.