m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 06:38
199
Тарган хүүхэд өвчлөмтгий байдаг

Сүүлийн үед нас, хүйс, хөгшин залуу гэлтгүй хүн бүрийн толгойны өвчин болоод байгаа нэг асуудал бол таргалалт. Үүнтэй тэмцэхийн тулд зөв хоололт, идэвхтэй хөдөлгөөн маш чухал. Харин нэгэнт таргалат үүссэн хүмүүс тэр дундаа өсвөр насныхан өвчлөмтгий байдаг. Тийм хүүхэд ихэвчлэн уушигны хаталгаа, шүд цоорох өвчин, зүрх судасны өвчнөөр өвддөг. Ялангуяа тарган хүүхдүүүд үе тэнгийнхэнтэйгээ тоглож наадахад ч хэцүү байдаг. Шоолохоос нь ичээд зожигрох байдалд ч орох нь бий. Энэ нь хүүхдийн сэтгэл зүйд мэдээж таатай нөлөө үзүүлэхгүй. Тэгвэл ийм байдалд орохгүй байхын тулд яах ёстойг зөвлөж байна.

ХЭТ БҮҮ ХООЛЛО

Хүүхдийг хоолоор хэзээ ч бүү шахаарай. Хүүхэд өөрийгөө өлсгөхгүй байхыг мэднэ. Хоолыг таваг дүүрэн овоолж бүү өг. Аяга тавагных нь хэмжээ насанд нь тохирсон багавтар байх хэрэгтэй.

АМТТАНД ДУРЛААД БАЙВАЛ

Амттан өгч болохгүй гэж туйлширч болохгүй. Гол нь амттанг идэх соёлд сургах хэрэгтэй. Хоолны өмнө чихэр, боов, печень идэж болохгүй гэдгийг хүүхэддээ заавал хэлж сурга. Амттан их идвэл юунд хор уршигтайг хэлж өг. Шүд өвдөх, цоорох, таргалах, биеэр юм гарах гэх мэт муу үр дагаврыг хүүхддээ тайлбарлаж ойлгуул. Зурагтай ном үзүүлж тайлбарласан ч болно. Хүүхэд тайлбарлаж хэлсэн юмыг илүү сайн ойлгодог юм шүү.

УНДАА ЖҮҮС УУХ ГЭЭД БАЙВАЛ...

Элдэв төрлийн амттан, ундаа, жүүсний сурталчилгааг зурагтаар үзээд хүүхдүүд үүнийг л авч уух ёстой юм байна гээд шууд ойлгочихдог муу талтай. Тэгээд эцэг эхийгээ <<авч өг>> гэж тулгадаг. Тэгвэл яах вэ? Эхлээд аваад өгчих. Дараа нь энэ ундаа бусад ундаанаас юугаараа ч илүү биш гэдгийг тайлбарлаад хэлж өг. Зурагтаар гарч байгаа бүхэнд итгэх хэрэггүйг ч бас ойлгуулчихад гэмгүй. Хэрэв шууд хоригловол улам хорхойг нь хүргэнэ гэдгийг мартаж болохгүй.

ТАРГАЛАЛТ НЬ УДАМШДАГ УУ?

Эцэг, эх нь тарган, махлаг бол энэ нь үр хүүхдэд нь удамших магадлал өндөр. Гэхдээ <<удмын юмаа>> гээд хүүхдээ таргалаад байхад зөнд нь орхиж огт болохгүй. Зөв хоолох, дасгал хөдөлгөөн хийх гээд олон аргыг хэрэглэх хэрэгтэй.