m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 06:42
55
Ч.Улаан сайдад төрсөн өдрийн мэнд хүргэв

Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр Улсын Их хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Улааныг хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүллээ. Учир нь Ч.Улаан сайдын 60 насны ой тохиож буй юм байна. Тиймээс уламжлалт ёсоор хүлээн авч уулзаж, мөнгөн аяга, хадаг гардууллаа.

Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан нь 1996 оноос хойш тасралтгүй таван удаа Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.