m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 06:51
73
Мөнгө бол нян, бактерийг өсгөж үржүүлж, тараадаг

АНУ-ын Нью-Йоркийн их сургуулийн “Бохир мөнгөний төсөл” хэмээх төслийн багийнхан ба эрдэмтэд мөнгөөр дамжуулан маш олон өөр төрлийн бактери гараас гарт дамжиж байдгийг тогтоосон байна. Тэд нэг долларыг микроскопоор томруулан нянг нь тоолж үзэхэд 3000 төрлийн бактери байсан гэнэ. Түүний 20 хувь нь хүн төрөлхтний биш бактери байсан аж. Хамгийн элбэг байсан бактери нь батга гарахад нөлөөлдөг бактери байсан бөгөөд бусад нь ходоодны шархлаа, уушгины үрэвсэл, арьсны халдвар үүсгэх эрсдэлтэй бактери, бичил биетнүүд байжээ. Мөн антибиотикт тэсвэртэй нян хүртэл байсан гэнэ. Тиймээс мөнгө бол микроб, бичил биетнүүдийн өсөж үржих, тараах таатай нөхцөл болдгийг тэд онцолж байна. Энэ бүхнээс сэргийлэхийн тулд гараа сайн угааж байх хэрэгтэй юм. Дашрамд дурдахад, дэлхий даяар жилдээ 150 сая мөнгөн тэмдэгт үйлдвэрлэн гаргаж эргэлтэнд оруулдаг аж.

Г.Төгөлдөр