m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 06:55
37
С.Вавринка Монте Карлод түрүүлэв

Талбайн теннисний “Мастерс” цувралын “Monte-Carlo Rolex Masters” тэмцээн Монакод боллоо. Уг нэр хүндтэй  тэмцээний шигшээ тоглолтод “Швейцар цаг” Рожер Федерер, түүний нутаг нэгт, энэ жилийн Австралийн нээлттэй тэмцээний аварга С.Вавринка нар тунан үлдсэн юм. Тус тэмцээний найман удаагийн аварга шороон талбайн хаан Испанийн Рафаэль Надаль шөвгийн наймд Давид Феррерт хожигдсоноор шинэ аварга төрөх нь тодорхой болсон юм. надалийн түүхэн амжилтыг тасалдуулсан Д.Феррер хагас шигшээ тоглолтод Вавринкад  хожигдсон бол аав болохоор бэлдэж буй Р.Федерер шөвгийн наймд Францын Ж.Цонга, хагас шигшээд Сербийн Новак Жоковичийг хожсон юм. Дэлхийн тэргүүн теннисчин новак гэмтлийн улмаас энэ тэмцээнд амжилт үзүүлж чадаагүй бөгөөд хэсэг хугацаанд амрахаар болсон гэнэ. Олон том тэмцээнд түрүүлсэн ч Монте Карлод түрүүлж үзээгүй Р.Федерер эхний үед илүүрхсэн боловч хоёр дахь үед тай брекээр ялагджээ. Энэ үед бороо орон тоглолт хэсэг хугацаанд завсарласан ба  шийдвэрлэх гуравдугаар үед Вавринка 6:2-оор ялалт байгуулснаар “Мастерс” тэмцээнд анх удаа түрүүлжээ.