m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 06:56
62
Ирц хүрээгүй учир байнгын хорооны хурал хойшиллоо

Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг 14.00 цагт хэлэлцэх байсан юм. Давхар дээлээ хэзээ тайлах тухай хэлэлцэх энэ удаагийн байнгын хорооны хурал ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшиллоо. Тус байнгын хороо 19 гишүүнтэйгээс долоо нь хуралдаа ирсэн байв. Ардчилсан намын төлөөлөл энэ удаагийн хуралд хойрго хандан, А.Бакей гишүүнээс өөр гишүүн ирсэнгүй.