m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 07:08
163
Цонхтой инээд

-Маргаааш өглөө сургууль дээр өвөөгөө дагуулж ирнэ шүү.

-Багшаа та аавыгаа гэж хэлэх гэсэн байлгүй дээ.

-Биш ээ, өвөөгөө. Өвөө чинь ирээд хүү нь чиний дэвтэр дээр ямаршуу

алдаа гаргаж байгааг өөрийн нүдээр хараг.

 

Ээж нь хүүхдээ хичээлийг зааж байна:

Миний хүү хичээлээ сайн хийвэл баян болно. Сайхан байранд амьдраад машин унаад л, гадаадад аялаад явна шүү дээ.

Хүү: Ээж та яагаад хичээлээ хийдэггүй байсан юм?

 

Хүүхдийн сонирхолтой нэвтрүүлэг явж байхад ээж нь хүүхдээ “Хоолоо идээрэй” гэж дуудав.

Гэтэл бүгд гарч гүйхэд Заяа охин гарах гэснээ зурагтаа унтраахаар гүйлээ.

“Яах нь вэ? миний охин асаалттай байж байг” гэтэл

-Энэ чинь дуусчихна шүү дээ гэв.

Багш:

-Хамгийн тэвчээртэй хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? гэж асуутал нэгэн хүү:

-Амандаа ус балгаад буцалтал нь гал дээр сууж чаддаг хүн.

 

Герман. Нэгэн жижигхэн хотын сургууль. Газар зүйн хичээл. Багш:

-Хүүхдүүд дээ Африк эндээс хэр хол байдгийг та нар мэдэх үү? Ханс гараа өргөв:

-Би эндээс ойрхон байдаг гэж бодож байна.

-Яагаад

-Яагаад гэвэл манай аавын ферм дээр нэг негр ажилладаг юм. Харин тэр өглөө болгон ажилдаа дугуйгаар ирдэг болохоор Африк холгүй л байж таараа.

 

Найз хоёр ярьж байна гэнэ:

-Надад нэг шал тэнэг анги таарчээ.

Шинэ теором тайлбарлаад огт ойлгохгүй юм, нэг тайлбарлалаа, ойлгодоггүй, дахиад тайлбарлалаа, ойлгодоггүй, гурав дахиа тайлбарлалаа, өөрөө ойлгочихлоо, тэд нар ойлгодоггүй ээ.

 

Геометрийн хичээл дээр багш нь:

-15 : 25 :10 гэсэн харьцаатай адил хажуут гурвалжин байж болох уу?

гэтэл нэг сурагч:

-Болохгүй, болохгүй гэв. Багш:

-Яагаад болохгүй билээ? гэтэл:

-Энэ гурвалжин чинь дэвтэр дээр багтахгүй шүү дээ гэжээ.

 

Багш:

-Петя чи үнэнээ хэлээрэй.

Чиний гэрийн даалгавар дээр ямар ч алдаа алга.

Танай аавд чинь хэн тусалсан бэ?

 

Багш нь сарны тухай сурагчиддаа тайлбарлаж:

- Сар бол маш том. Түүн дээр олон сая хүн амьдарч чадна гэхэд Макс инээжээ.

Багш нь:

- Чи яагаад инээв гэхэд Макс:

- Сар хавиргалчихаар хүмүүс нь яах вэ? гэжээ.

 

-Бяцхан хүү сургуульд ороод анхныхаа хичээлд явж байна гэнэ.

Тэрбээр цэцэрлэгийнхээ хажуугаар өнгөрч яваад бяцхан жаалууд элсээр гэр барьж тоглож байхыг харснаа:

-Та нартай тогломоор л байна, даанч боловсрол минь өндөрдөөд байна даа гэжээ.

 

Түүхийн хичээлийн шалгалтанд дээр: -1799 он юугаараа алдартай билээ?

-Пушкин мэндэлсэн. –Зүйтэй. 1812 он юугаараа алдартай билээ? –Пушкин 13 нас хүрсэн.