m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 07:10
79
Баруун бүс нутгийн сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн III зөвлөгөөн боллоо

'Сувилахуйн хөгжлийн стратеги бодлого”-ыг хэрэгжүүлэх, “Эх хүүхдийн сувилахуй тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулья” уриан дор 2014 оны олон улсын сувилагчийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд Завхан аймгийн Эрүүл мэндийн газраас санаачлан “Сувилахуйн амьдрал” төв төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Ховд, Завхан аймгуудын “Баруун бүс нутгийн сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн III зөвлөгөөн”-ийг Улиастай хотод амжилттай зохион байгууллаа.

Зөвлөгөөний нээлтийн ажиллагаанд Завхан аймгийн засаг дарга Ж.Жамьяантив, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Гүрсэд, ЭМГ-ын дарга Ч.Дэмчигсүрэн, ЭМГ-ын эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Ганчимэг, МУ-ын хүний гавъяат их эмч У.Оргил, Сувилахуйн амьдрал” төвийн тэргүүн Т.Сүрэнхай, Монголын Мэс заслын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн С.Оюунгэрэл, Ховд аймаг дахь БОЭТ-ийн сувилахуйн зөвлөх Ц.Солонго  нар  урилгаар хүрэлцэн ирж оролцлоо.

Зөвлөгөөнд 400 гаруй зочид, төлөөлөгч, сувилагч мэрэгжилтнүүд оролцсон бөгөөд дараах үйл ажиллагааг зохион байгууллаа.

  1. “Эх хүүхдийн сувилахуй тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулья” дор аймаг тус бүр өөрсдийн үйл ажиллагааны тайлан, туршлагыг танилцуулсан.
  2. Сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хөдөлмөр хөнгөвчлөх, сувилахуйн арга заслыг хэрэгжүүлэхэд нэвтрүүлж буй талаар аймаг бүр гурван дэвшилтэд арга ажиллагааг танилцуулан хэлэлцүүллээ. Шилдэг дэвшилтэт арга:
  • Тэргүүн байр: Хүнд хэвтрийн эмчлүүлэгчдэд үзүүлэх сувилахуйн арга заслын иж бүрдлийг санаачлан хийсэн Говь-алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Л.Энхжаргал нарын хамтын бүтээл “Цэвэрхэн” толгой угаах иж бүрдэл
  • Дэд байр: Ховд аймгийн БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн сувилагчдын хамтын бүтээл ”Төвөнхийн бачууралын үед хэрэглэх бүхээг”, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын  хөдөөгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч н.Эрдэнчимэг, н.Содбилэг нарын бүтээл “Зөөврийн дуслын штатив”
  • Гутгаар байр: Баян-өлгийн аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албанаас зохион байгуулсан “Сувилагч шинэ санаа” цогц үйл ажиллагаар шалгарлаа.
  1. Сувилахуйн ухааныг хөгжүүлэхэд тулгамдсан асуудлаар аймаг бүрээс хоёр нийт 10 илтгэл хэлэлцүүлсэн.
  • Тэргүүн байр: БОЭТ-ийн Сувилахуйн албаны арга зүйчХ. Навчаа “Ховд аймгийн БОЭТ-ийн эх, хүүхдийн сувилахуйн тусламжийн чанарт тулгамдаж буй асуудал”;
  • Дэд байр: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хөдөөгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч “Хүүхдэд үзүүлж буй сувилахуйн тусламжийн өнөөгийн байдлыг үнэлэх нь”;
  • Гутгаар байр: Баян-Өлгийн аймгийн Нэгдсэн Эмнэлгийн сувилагч “Сувилагчийн нийгмийн асуудал” илтгэлүүд шалгарлаа.
  1.  “Бүсийн тэргүүний зөвлөгч” шалгаруулах уралдаанд 12 сувилагч, эх баригч оролцон зөвлөгөө өгөх ур чадвараараа өрсөлдлөө.
  • Тэргүүн байр:  Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Г.Балхүү;
  • Дэд байр:Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын ахлах сувилагч н. Гантуяа;
  • Гутгаар байр: Увс аймгийн Өмнөговь сумын Эрүүл мэндийн төвийн эх баригч н. Дэнсмаа нар шалгаран алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаалаа.
  1. Зөвлөгөөнд оролцогчдын дунд 4 төрлийн спортын тэмцээн зохион байгуулж, нийлбэр дүнгээр
  • Алтан,медаль, цом - Говь алтай аймгийн баг тамирчид
  • Мөнгөн медаль             Завхан аймгийн  баг  тамирчид
  • Хүрэл медаль                Увс,  Ховд аймгийн баг  тамирчид
  • Тусгай байрыг                Баян өлгий аймгийн баг  тамирчид шалгарсан байна.
  1. Аймгуудын жолооч нарт тусгайлан хүндэтгэл үзүүлэн өргөмжлөл, дурсгалын зүйл олгосон нь олны талархалыг зүй ёсоор хүлээсэн онцгой явдал байлаа.
  2. “Сувилахуйн амьдрал” төв Буриад улсын нэгдсэн IV эмнэлэгтэй байгуулсан гэрээний дагуу зөвлөгөөнд амжилтай оролцсон Г. Балхүү, Л. Энхжаргал,                    Н. Навчаа нарыг 100% хөнгөлөлттэй эрхээр, П.Мажигсүрэн, М. Мөнхсолонго,                 З. Алимаа нарыг 40% хөнгөлөлттэй эрхээр 2014 оны 05-р сарын 21-26-ны өдрүүдэд “Туршлага судлах” сургалтанд хамрагдах эрхээр урамшуулсан.
  3. Монголын Мэс заслын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн С.Оюунгэрэл“Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал”“Хөдөлмөрийн аюулгүй байдал”,  “Хяналтын хуудас”, “Хувь хүн өөрийгөө эрсдлээссэргийлэхнь”, “Байгууллагын соёлд ажилчдын харилцаа нөлөөлөх нь”  сэдвүүдээр сургалт зохион байгуулсан байна

Зөвлөгөөн нь салбарын дэвшүүлсэн зорилгыг хэрэгжүүлэхэд бүс нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажилллагааг бэхжүүлсэн, харилцан туршлага солилцох, хамтран зөвлөлдөх боломж олгосон, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлсэн үйл ажиллагаа боллоо.