m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 07:14
45
Өвөрхангай аймагт номын аян үргэлжилж байна

Өвөрхангай аймгийн төв номын сангийн зүгээс 2014 оны 04 дүгээр сарын 01-нээс 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл “Өвөрхангайчууд уншиж байна” хөдөлгөөнийг өрнүүлэн 40-51 багц номыг  нэг суманд  нэг сарын хугацаагаар аялуулж байна. Мөн Арвайхээр сумын хүрээнд бүх албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн дунд “Бид оюунлаг хамт олон” аяныг 2014 оны 02 дугаар сарын 11-нээс 05 дугаар сарын 10 хүртэл зохион байгуулж байгаа төдийгүй зөөврийн номын санг ажиллуулж, шинээр карт нээх, шинэ номоо танилцуулах зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна. Түүнчлэн тус хамт олон “Байгууллагаараа монгол бичигтэн болцгооё” уриан дор хуучин монгол бичгийн сургалтыг бүх албан хаагчдынхаа дунд зохион байгуулж байна.