m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 07:52
72
Блейк Гриффин Алтан нутгийн дайчдыг хашраав

NBA-гийн плей-оффын баруун бүсийн хоёр дахь тулаан Лос Анжелес хотын "Стаплес центр"-д боллоо. Эхний тоглолтонд хожигдсон Клипперсчүүд алдаандаа том дүгнэлт хийсэн бололтой 138:98 харьцаатай илт давамгай ялалт байгуулав. Үе болгонд 30-с дээш оноо авсан тэдний багийн тоглолт үнэхээр дийлдэшгүй байлаа. Хүчирхэг довтлогч Блэйк Гриффин энэ өдөр багтаа 35 оноо авчирч үүргээ хангалттай биелүүллээ. Холбон тоглогч К.Пол тэгш тоглолт үзүүлж багийнхаа довтолгоог зөв удирдан ялалтанд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Клипперсийн багийн 13-н тоглогчоос нэгээс бусад нь оноо авч , долоон тоглогч 10-аас дээш оноо авсан гэхээр багийн тоглолтын гайхамшгийг үзүүлжээ. Клипперсийн дасгалжуулагч Д.Риверс "Манай залуус өнөөдөр багийн тоглолт гэж юу байдгийг мэдрүүллээ" хэмээн шавь нараа магтжээ. Эсрэг багаас мэргэн бууч С.Кэрри л 24 оноо авч сайн тоглосон байна. Ингэснээр цувралын хаьцаа 1-1 болж тэнцлээ. Дараагийн тулаан Голден Стэйтийн талбайд болно.