m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.22 08:01
68
Ц.Туваан: Улаанбуудайн доод үнэ 460 мянган төгрөг байхаар тогтсон

Энэ онд 373.5 мянган га-д тариалалт хийж, улаанбуудай 426.4, төмс 198.1, хүнсний ногоо 106.8, малын тэжээл 25.9 мянган тонныг хураан авах зорилтыг ҮХАА тавьсан байна. Энэ оны тариалалтын талаар  Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваантай ярилцсанаа хүргье.

-Хаврын тариалалтад хичнээн тонн буудай үр шаардлагатай байгаа вэ?

-Нийт 48 мянган тонн буудай үр шаардлагатай. Үүнээс нөөцөлсөн үр 33 мянган тонн бий. Нийт 11.5 мянган тонн үрийн буудай импортлохоос дөрвөн мянган тонн буудайн үр ирчихсэн байгаа.  Мөн ОБЕГ Улсын үрийн нөөцөнд  таван мянган орчим тонн үр,  тариалан эрхлэлтийг дэмжих санд 1.2 мянган тонн үр байгаа. Энэ жил үрнээс болж, тариалалт хойшлох асуудал гарахгүй.

-Өнгөрсөн жилтэй харьцуулахад тариалант хичнээн хувиар нэмэгдсэн бэ?

-Өнгөрсөн жилтэй харьцуулхад улаан буудайн тариалант 15 га-аар нэмэгдэж байгаа.

-Нийт 48 мянган тонн буудай үр шаардлагатай. Үүнээс нөөцөлсөн үр 33 мянган тонн бий.

-Улаанбуудай хувьд энэ жил дотоодынхоо хэрэгцээг хангаж чадах уу?

-Улаанбуудай хувьд Хүсний тухай хуулинд стратегийн таримал ургамалд ордог. Стратегийн хүнсийг улс нөөцөлдөг. Иймд тухайн жилийнхээ хэрэгцээг хангаад дуусах биш нөөцтэй байх шаардлагатай. Ямарваа нэгэн давагдашгүй хүчин зүйлээс улаанбуудай тариалалт буурах юм бол энэ нөөцөөрөө дотоодын хэрэгцээгээ хангах юм. 2011 оноос үрийн шинэчлэл хийгээгүй учир ОХУ-аас үр импортоор авахаар болж, үрийн шинэчлэл хийхээр төлөвлөсөн. ОХУ-аас ирж байгаа үрийн 60 хувь нь тариалан эрхлэлтийг дэмжих сангийн зооринд буусан байгаа.

-Энэ жил тонн улаанбуудайг хэдэн төгрөгөөр худалдаалахаар болсон бэ?

-Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас буудайн үрийг аж ахуйн нэгжүүдэд 20 хувийн урьдчилгаа төлбөртэй, үлдэгдлийг ургацаас тооцон төлүүлэх гэрээгээр олгоно. Энэ онд тонн хүнсний буудайн доод үнийг 460 мянган төгрөг байхаар тогтсон. Мөн тариаланчдад тонн тутамд зуун мянган төгрөг өгдөг урамшуулал хэвээрээ байна.

-Энэ үнэ тариаланчдад нийцэх үнэ гэж бодож байгаа юу?

-Тариаланчид улаанбуудайн доод үнэ нь ийм байна гэдэг бол эерэг мэдээлэл юм. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилүүдийнхээс нэлээд өссөн дүнтэй мэдээлэл байгаа.

-Тариалант ирэх сараас эхэлнэ. Цаг агаарын нөхцөл ямар байх вэ?

-Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн манайд өгсөн мэдээллээр газар тариалангийн бүс нутгуудаар тариалалтын үед чийг болон цаг агаарын хувьд тааламжтай байна хэмээн урьдчилан мэдэгдсэн. Анхааруулж байгаа зүйл бол зургаа, долдугаар сард тариалангийн бүс нутгаар олон жилийн дунджаас 1-1.5 хэм дулаан байх төлөвтэй байгаа юм. Сүүлийн дөрвөн жил хур тунадастай байлаа. Энэ жил тариалалт эхлэхийн өмнө газар тариалангийн бүс нутгуудаар нэлээдгүй хэмжээний хур тунадас оров. Саяны орсон хур тунадас тариалалтад сайнаар нөлөөлнө.

-Өнгөрсөн оны ургац хураалт дотоодын төмс, хүсний ногооны хэдэн хувийг хангасан бэ?

-Төмс, хүнсний ногоо хангамж нийтдээ 56-57 хувийг хангасан. Энэ жил дээрх үзүүлэлт 4-5 хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа. Төмсний хувьд дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангасан.

-Рапсын тариалалтыг энэ жил хэрхэн зохицуулж байгаа вэ?

- Рапс тариалант өнгөрсөн онд 25 мянга тонноор хэтрүүлэхгүй тариална гэсэн боловч бодит байдал дээр 70-79 мянган хүртэл хэмжээнд тариалагдсан. Үүнээс болж хүнсний  улаанбуудайн тариалантын хэмжээ буурсан. Энэ онд рапсын тариалалтыг хязгаарлах бодлого барьж байгаа. ҮХАА сайд аймгуудын Засаг дарга нартай гэрээ байгуулж, ажилладаг. Энэ гэрээ байгуулахдаа нийт унштай талбайн 10 хувиас хэтрүүлэхгүй талбайд тосны ургамал буюу рапс тарих юм. Аймгийн удирдлагууд тухайн орон нутагт тариалалт хийх байгууллага, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулна. Энэ онд 3-3.5 дахин бага талбайд тосны ургамал тариалахаар ажиллаж байгаа.

-Тариаланчдын нэг санаа зовдог зүйл бол шатахууны үнэ байдаг. Энэ жил энэ хүрээнд хийхээр төлөвлөсөн зүйл бий юу?

-Энэ оны тариалалтад 6.2 тонн шатахуун шаардлагатай. Шатахууныг 50 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр үлдэгдлийг намрын ургацаас төлөх нөхцлөөр олгохоор НИК, “Магнай трейд” компанитай гэрээ хийгээд байна. Түүнчлэн тариалан эрхлэлтийг дэмжих сангаас ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгох ажлыг хэрэгжүүлж байна.

-Техник технологийн тал дээр энэ жил тариаланчидаа нэлээдгүй дэмжихээр болсон гэл үү?

-Энэ тал дээр урт хугацааны лизингээр дэмжих бодлогыг барьж байна. Иймд гадаадын томоохон үйлдвэрлэгч нарын саналыг авч байгаа. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 12 сая орчим ам.доллараар трактор, комбайн, чиргүүл, дүүжин машин авахаар гэрээ хийх шатандаа явж байна. Энэ асуудал энэ намрын ургац хураалалтаас өмнө шийдэгдэх байх.  Хаврын тариалалтад  2100 трактор, 1700 үрлүүр, 3200 хөрс боловсруулах чиргүүл, дүүжин машин ажиллах бөгөөд техникийн байдал 80 гаруй хувьтай байна. Эдгээр техникийн хангамж нь тариалалтын ажлыг 21 хоногт багтаан дуусгах боломжтой. Хаврын тариалалт ирэх сарын 1-нээс 25-ны хооронд болно.

Хаврын тариалалтад  2100 трактор, 1700 үрлүүр, 3200 хөрс боловсруулах чиргүүл, дүүжин машин ажиллах бөгөөд техникийн байдал 80 гаруй хувьтай байна.

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн хэрхэн гарсан бол?

-Үнэ тогтворжуулах хөтөлбөр гурил, мах дээр амжилттай хэрэгжсэн. Өөрөөр хэлбэл инфлиацийг тогтоон барих зорилгодоо хүрсэн. Харин одоо гурил дээр үнэ тогтворжуулах гэхээсээ илүү улаан буудайн тариалалтыг дэмжих, тарьж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжих, татаас олгох бодлого барьж байна.

-Уг хөтөлбөрт нийт хэдэн төгрөг төсөвлөснөөс хэдийг зарцуулаад байна вэ?

-Өнгөрсөн жил 46 орчим тэрбум төгрөг гурилын үйлдвэрүүдэд зээл хэлбэрээр олгосон. Энэ мөнгөнөөс 40 орчим тэрбум төгрөг эргэн төлөгдсөн. Ямар нэгэн найдваргүй зээл байхгүй. Энэ жил мөн гурилын үйлдвэрүүдэд дээрх хөтөлбөр хэрэгжинэ.

-Тэгвэл гурил, гурлан бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн гээд байгаад ямар тайлбар өгөх вэ?

-Өнгөрсөн онд гурил үйлдвэрлэгч, тариаланч хоёрын хооронд худалдаалагдсан улаан буудайн үнэ ойролцоогоор 360-420 мянган төгрөгний хооронд арилжаалагдсан. Харин тариалан эрхлэлтийг дэмжих сан тонн улаанбуудайг 320 мянган төгрөгөөр авсан байгаа. Гурил үйлдвэрлэгчид хэт өндөр үнээр авсан улаанбуудайгаар гурил үйлдвэрлэж байгаа тул үнэ өссөн байх талтай. Энэ жил үнэ тогтворжуулах хөтөлбөр дахин хэрэгжих тул гурилын дээд үнийг гурил үйлдвэрлэгч нартайгаа тогтоож гэрээ байгуулж борлуулна.

Өнөөдрийн байдаар хөдөө аж ахуйн биржээр ноолуур 80-81 мянган төгрөгөөр арилжаалагдаж байна.

-ХАА бирж дээр ноолуурын үнэ хэдэн төгрөгөөр арилжаалагдаж байгаа вэ?

-ХАА биржээр дээд тал нь 93500 төгрөгөөр зүүн аймгуудын ноолуур арилжаалагдсан. Өнөөдрийн байдаар хөдөө аж ахуйн биржээр ноолуур 80-81 мянган төгрөгөөр арилжаалагдаж байна. Ноолуурын үнийн зохицуултанд яам шууд оролцох боломжгүй. Энэ жил ХАА биржээр арилжаалагдсан ноолуурын үнэ өнгөрсөн жилийнхтэй  харьцуулахад тогтвортой байна.

-Сүүлийн үед хүнсний хивэг олдохгүй үнэ нэмэгдээд байгаа талаар ферм эрхлэгчид хэлэх болсон. Энэ тал дээр салбарын яамнаас үнийн хувьд тогтвортой байлгах ажил хэрэгжүүлж байгаа болов уу?  

-Хүсний хивэгний үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байгаа. Тонн нь 240-250 мянган төгрөгний үнээр зарагдаж байна. Хивэгийг БНХАУ руу экспортолж байгаа. Энэ байдлыг далимдуулж, үнэ өсөх хандлага ажиллагдсан. Иймд гурилын үйлдвэрүүдтэй гэрээ хийж фермер, хоршоологч аж ахуйн нэгжүүдэд хямд үнээр хивэг нийлүүлэх гэрээг хийхээр ажиллаж байгаа.